СБД-ийн Mэргэжлийн хяналтын дарга асан М.Баасандоржийн хэрэг

  • 0
  • 139
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

СБД-ийн Mэргэжлийн хяналтын дарга асан М.Баасандоржийн талаар таагүй мэдээллүүд хөвөрсөөр байна. Түүнийг 461 ангид хоригдсон авилга албан тушаал залилан хийсэн гэж буруутгаж байгаа гэнэ. Албан тушаалаа урвуулан ашиглаж ААН иргэдийг дарамталж авлига авсан байж болзошгүй, түүнчлэн, миний найз нөхөд цагдаа прокурор, хүүхэд маань АТГ ажилтан, УИХ-ын гишүүн Аюурсайхан, НИТХ төлөөлөгч Төмөрбаатар , УИХ-ын гишүүн Санжмятав нарын хүмүүстэй ойр дотно холбоотой, албан тушаалд дэвшүүлнэ, ажилд оруулна, Алтан гадас, Хөдөлмөрийн хүндэт медаль авч өгнө, Архи тамхины 6, 8-н нэрийн дэлгүүрийн зөвшөөрөл авч өгнө гэх мэтээр хүмүүсийг залилсан гэж иргэд гомдол гаргасан бололтой. 

 

Мөн Монголын тогоочдын холбооны тэргүүн нэрээр хоол үйлдвэрлэлийн газруудад ном хөргөгчийн наалт шахаж 30 гаруй сая төгрөг бэлнээр хандив авсан гэх мэдээлэл байгаа аж. 
 
Хамгийн хачирхалтай нь энэ этгээд мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллаж байх 2003-2019 оны хугацаанд нийт 17 удаа ажлаасаа чөлөөлөгдөж, томилогдож байсан баримт байна. Мөн түүнд ажлын хариуцлага алдлаа гэж 3 удаа сахилгын шийтгэл ногдлууж байжээ. Ийм л хариуцлагагүй хүн төрийн албанд шигдэж түмэн олныг хохироож байдаг байна. 
 

Түүний талаар хэвлэлүүд болон сайтууд дээр гарч байсан мэдээлэл баримтуудыг хүргэе!

 

СБД-ийн Mэргэжлийн хяналтын дарга асан М.Баасандоржийг цагдан хорилоо

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гараг буюу арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга асан М.Баасандоржийг авлига, албан тушаалын хэргээр саатуулжээ.

Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас авлига авсан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт шалгаж, шалгалтын явцад түүний хууль бус үйлдлүүд тогтоогдсон учир шүүхээс цагдан хорих шийдвэр гаргаж, энэ дагуу ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр М.Баасандоржийн дарамтад орж, хохирсон иргэд өнөөдөр /2019.11.19/ Авлигатай тэмцэх газарт тайлбар өгөхөөр ирээд байгаа аж. 

Эх сурвалж: http://factnews.mn/o7y?fbclid=IwAR1OqfLiXEXlO7-43AY1RdOBDfC-fsMXP7xBsXo7kaOBThJ9GND39WWN4i4

 

Ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн гэх улсын байцаагч АВЛИГЫН ХЭРГЭЭР ДАВХАР шалгагдаж байна

Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандорж ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэх мэдээлэл ирлээ. 

Хэргийг тодруулбал, өнгөрөгч 2018 оны долдугаар сард тус хэрэг гарсан бөгөөд тухайн өдөр Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийнхэн Дөлгөөн нуур”-ын орчимд байрлах караокед сууж байжээ. Улмаар хохирогч эмэгтэйг ариун цэврийн өрөөнд орох үед, араас нь М.Баасандорж орж хаалга түгжин хүчирхийлэхийг завдсан байна. Энэхүү хэргийн гэрчүүд Л, Б, О зэрэг хүмүүс байгаа бөгөөд хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. 

Түүнчлэн өнгөрөгч гуравдугаар сарын сүүлчээр М.Баасандоржийг, авлигын хэрэгт сэжиглэн АТГ-аас давхар шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, М.Баасандорж нь албан тушаалаа ашиглан бусдыг дарамталж их хэмжээний авлига авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэжээ.

 

Эх сурвалж: http://factnews.mn/nka

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх