Гитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгоно

  • 0
  • 94
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Австрийн Засгийн газар Гитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгох шийдвэр гаргажээ. Олон жилийн туршид Адольф Гитлерийн төрсөн байшинг хэрхэх талаар шийдвэр гаргаж чадахгүй байсан бөгөөд ийнхүү цагдаагийн хэлтсийг тэнд байршуулснаар үндэсний социалист үзлийг дэмжигч нео нацистуудын урсгалыг таслан зогсоох боломжтой гэж үзжээ.

Адольф Гитлерийн амьдралынхаа эхний саруудыг өнгөрөөсөн уг байшингийн өмнө гэрэл зургаа татуулах зорилгоор олон тооны хэт даврагч үзлийг дэмжигчид Браунау ам Инн хотод зорчдог байна.

Уг байшинг загвар, гадаад фасадыг өөрчлөх уралдаан ЕХ-ны хэмжээнд зарлахаар шийдвэрлээд байгаа бөгөөд ялагчийг 2020 оны нэгдүгээр хагаст зарлах гэнэ. 2017 оны эхээр Австрийн Засгийн газар Гитлерийн төрсөн байшингийн эзэмшигчид 897 600 ам.долларын нөхөн төлбөр төлж, энэ оны наймдугаар сард өөрийн эзэмшилд авчээ.

Адольф Гитлер уг байшингийн дээд давхрын байранд 1889 онд төржээ. Тэрээр эцэг эх нь Герман руу нүүх хүртэл хэдэн сар тэнд амьдарч байсан аж. Нацистууд төрийн эрхийг авсны дараа уг байшинг фашистын төв болгон ашиглаж байсан байна. Дэлхийн хоёрдугаар дайн төгссөний дараа тэнд номын сан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан асрамжийн төв болон техникийн сургууль байрлаж байсан аж. Үүнээс өмнө уг байшинг нураах хүртэл санал гарч байжээ.

Я.Болор

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх