Цайны тухай сонирхолтой баримтууд

  • 0
  • 111
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Цайны тухай сонирхолтой баримтууд

Эртний Хятадад маш баян гэр бүлд цай уух ёстой хэмээдэг заншил байжээ. 

1. Эрдэмтэд цайг МЭӨ - IV зуунд ахуйд хэрэглэж эхэлсэн гэсэн баримтыг хэлж байна. Өмнөд Азид анх цайны ургамлыг үүссэн гэж үздэг ба Хятад улс 19 р зуун хүртэл цайны олон нууцыг нууцалсаар ирсэн байна. Европчууд цайг бутлаг модноос ургадаг гэж итгэдэг байжээ.
2. Цайг сортлон хураахыг Camellia Sinensis гэж нэрлэдэг. Энэ нь хар болон ногоон цайг зэрэг бэлтгэхийг хэлнэ. 75 хувь нь цайны ургамлын навчаар бэлтгэгдэх ба үүнийг хар цай - (Black tea )гэдэг бол үлдсэн 25 хувь нь ногоон цай( Grey tea) хэмээгдэх хамгийн амтлаг цай байдаг.
3. Цайг Мин гүрний үед чанаж, шүүн ууж эхэлсэн нь өнөөдрийн бидний хэрэгцээ болсоор 700 орчим жилийг ардаа орхисон.
4. Цайг эмчилгээний зориулалтаар зөвхөн хэрэглэж байсан үе байв. Цай биед хуримтлагдсан хорт бодисыг устгаж, цусны цэвэршүүлэлтийг түргэтгэж, зүрх судасны системд эерэг нөлөө үзүүлдэг нь гайхах зүйл биш, цайны навчнаас эдгээх шинж чанарыг удаан хугацаагаар судлан баримтжуулан, хүлээн зөвшөөрсөн байна.
5. Цайг жижиглэн уутлан савлах санааг Нью-Йоркыг худалдаачин Томас Салливан анх сэдсэн. Тэрээр торгон даавуунд ороон, торгон жижиг уутанд савлаж зарж эхэлсэн нь мөнгө хэмнэх, бүтээгдэхүүний тээвэрлэлтийг хялбар болгохыг хүссэн ба жижиг ууттай цайг идээшүүлэн хэрэглэж эхэлснээр одоогийн нэг аяганд хэрэглэх хэмжээг тогтоох анхны санаа болж, улмаар бусад ундааг исгэн хэрэглэх аргуудын сонгодог жишээ болсон. 
6. Америкт цай борлуулалтын 80% мөсөн цай буюу амтлаг хүйтэн уухад зориулагдсан цай эзэлдэг байна.Энэ аргыг 1904 онд Ричард Блечиден санаачилсан.
7. Хамгийн том тариаланг Хятад, Энэтхэг, Шри Ланка, Япон, Тайвань улс орнууд эрхэлж дэлхийд өөрийн гэсэн асар том цайны бизнесийг тэргүүлж байна.
8. Цайны анхны технологи зуун жилийн турш өөрчлөгдөөгүй хэвээр байна. Camellia Sinensis технологи цаашид ч хэдэн мянган жилийн арвин баялаг түүхээр шинэчлэгдэх ч одоогоор анхны технологи хэвээр байгаа тохиолдол юм байна.
9. Нэг цайны бут 50 жилийн турш ургацаа өгч чаддаг байна.
10. Нэг аяга цайнд кофеин хоёр дахин их байх тулд 80 хувь орчимыг халуун усанд 30 секунд идээшүүлсэн эхний усыг асган дахин дүрж хэрэглэж болдог заавар байдаг гэнэ.
11. Дэлхий дээр өдөр бүр 3 тэрбум орчим аяга цай уудаг гэсэн судалгаа байдаг ба цайны дараа шар айраг бичигддэг.
12. Дэлхийн хамгийн үнэтэй цай нэг кг нь 685.000 долларын үнэтэй болно.
13. Хагас кг анхилуун ногоон цайны навч 200 аяга амтлаг цай болдог.
14. 1980 онд, Олон улсын стандартчиллын байгууллага (ISO) цайг албан ёсоор стандартчилсан.
Үүний дугаар ~ISO 3103~ юм.
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх