Мексикийн кино найруулагч Эверардо Гонзалез Намиби, Мексик, Австрали, Пакистан, Энэтхэг, Монгол, Марокко, Америкийн малчин соёлыг сурталчилсан “Онгон байгалийн эзэд” нэртэй баримтат кино хийжээ. Энэ кино одоогоос нэг сарын өмнө “Мориела” олон улсын кино наадамд анх удаа дэлгэцэнд гарсан бол ирэх 12 дугаар сараас эхлэн зарим улсын кино театраар гарах аж.
“Надад Америкийн Аризона мужид байдаг Навоххо индианчууд, Монгол малчин ахуй их гүнзгий сэтгэгдэл үлдээсэн. Ойрын хугацаанд би болон манай баг Монгол малчин айл, монгол соёлын тухай бүрэн хэмжээний баримтат кино хийх бодолтой байгаа. Монголчуудын тухай арав хүрэхгүй минут кинонд оруулах нь дэндүү учир дутагдалтай” гэж найруулагч Эверардо Гонзалез ярьжээ.
Эверардо Гонзалез ард түмнүүдийн соёл, зан заншлаас гадна АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын боловсруулсан Америк-Мексикийн хил дагуу хана босгох шийдвэр иргэдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар бүрэн хэмжээний баримтат киногоо бэлэн болгож АНУ-д нээхээр төлөвлөсөн байна.
Б.Болорсүх
Эх сурвалж: Zindaa.mn