Ким Жон Ун: Солонгосын ардын арми дайнд бэлэн байх ёстой

  • 0
  • 107
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Ким Жон Ун: Солонгосын ардын арми дайнд бэлэн байх ёстой

 

Даваа гаригт болсон  БНАСАУ-ын агаарын цэргийн хүчний сургуулилтыг тус улсын удирдагч Ким Жон Ун биечлэн хянасан талаар Солонгосын Цахим мэдээллийн төв агентлаг дамжууллаа.

 

Сургуулилтын үеэр БНАСАУ цэргийн үйл ажиллагаанд бэлэн байхын чухлыг Ким Жон Ун онцолсон байна.

 

"Урьдчилан сануулалгүйгээр сургуулилтыг хийх ёстой. Энэ нь Солонгосын ардын армийн дайны бэлэн байдлыг сайжруулах боломж олгоно" хэмээн Ким Жон Ун мэдэгджээ.

 

Дашрамд дуулгахад, энэ цэргийн сургуулилт болохоос өмнө АНУ болон Өмнөд Солонгос  цөмийн хөтөлбөрийн асуудлыг энхийн замаар шийдвэрлэх БНАСАУ-ын  эрмэлзлийг дэмжих үүднээс энэ сард төлөвлөсөн хамтарсан агаарын цэргийн сургуулилтыг явуулахаар хойшлуулах төлөвтэй байгаа талаар мэдэгдэж байлаа.

 

Энэ сургуулилт нь Vigilant Ace нэртэй өмнө нь төлөвлөж байсан бүрэн хэмжээний сургуулилтын цомхотгосон хувилбар байна гэж өмнө нь мэдээлж байсан юм. Харин БНАСАУ энэ сургуулилтыг эсэргүүцэн, төлөвлөсний дагуу цэргийн сургуулилт эхлүүлвэл АНУ "давж гарч чадахааргүй шийтгэл амсана" хэмээн сануулж байв.

 

Г.Бямбасүрэн

 
Shuud.mn
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх