Венад зул сарын үзэсгэлэн худалдааг нээжээ

  • 0
  • 89
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Венад зул сарын үзэсгэлэн худалдааг нээжээ

Австрийн нийслэл Вена хотноо зул сарын баярын үзэсгэлэн худалдаа нээгдэж, баярын уур амьсгал бүрдэж эхэлжээ. Вена хотын уламжлалт худалдаа 14-р зууны үеэс үүсэлтэй юм.

Өнгөрсөн амралтын өдрөөр болсон нээлтийн ёслолын үеэр хотын танхимын урд аварга том гацуур засаж, 2000 орчим LED” гэрлээр чимэглэн гэрэлтүүлсэн байна. Өдгөө 130 настай уг гацуурыг Зальцбург мужаас авчирчээ. 

Зул сарын баярын чимэглэлүүд, бялууны хэрэгслүүдийг 150 гаруй дэлгүүрт худалдааж байгаа аж. Энэхүү худалдаа ирэх 12 дугаар сарын 26 хүртэл үргэлжлэх бөгөөд 3.5 сая гаруй хүн зочилно хэмээн таамаглаж байна. 


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх