АНУ-ын цэргийг байрлуулахын тулд жилд $8 тэрбумыг төлөхийг Трамп Японоос шаардсан гэнэ

  • 0
  • 94
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийнх нь цэргийг нутагтаа байрлуулахын тулд дөрөв дахин их мөнгө төлөхийг Японы талаас шаардсан тухай Foreign Policy сайтад өнгөрсөн Баасан гарагт мэдээлжээ.

Одоо Вашингтоны засаг захиргаанд ажиллаж байгаа болон ажиллаж байсан албаны гурван эх сурвалж уг мэдээллийг өгсөн байна. Японы нутаг дэвсгэрт одоогоор АНУ-ын 54,000 цэрэг байрладаг бөгөөд үүний зардалд Токиогийн эрх баригчид жил бүр $2 тэрбумыг төлдөг. Одоогийн гэрээ 2021 оны эхээр дуусах бөгөөд үүний дараа гэрээг сунгахдаа жилийн $8 тэрбумын дүнтэй байгуулах саналаа АНУ илэрхийлсэн гэнэ. Тухайн үед Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх байсан Жон Болтон долдугаар сард Японд айлчлахдаа энэхүү саналыг уламжилсан байна.

Японы гадаад хэргийн яам дээрх мэдээг үгүйсгэж, АНУ-Японы хооронд ямар нэг хэлэлцээ эхлээгүй байгааг мэдэгджээ. Трампын засаг захиргаа батлан хамгаалах зардлыг хуваалцах хэмжээгээ нэмэгдүүлэхийг өөрийн холбоотнуудаас шаардаж байгаа.

Өнгөрсөн долоо хоногт Пентагоны тэргүүн Сөүлд айлчлахдаа хоёр орны хооронд байгуулсан батлан хамгаалах гэрээг энэ онд багтаан шинэ нөхцлөөр сунгахыг Өмнөд Солонгосын талаас шаардсан юм. Эх сурвалжуудын мэдээлснээр АНУ-ын цэргийн баазын зардалд жил бүр тус улсаас төлдөг $1 тэрбумыг тав дахин нэмэгдүүлж, $5 тэрбум болгохыг Вашингтон шаардаж байгаа гэнэ.

Э.Сэмүүн

Эх сурвалж: Asahi Shimbun

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх