Боливи улсад АНУ өнгөт хувьсгал хийлээ

  • 0
  • 110
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Боливи улсад АНУ өнгөт хувьсгал хийлээ

Боливи улсад АНУ өнгөт хувьсгал хийж 2 өдрийн өмнө өөрсдийн утсан хүүхэлдэйг төрийнх нь эрхэнд гаргажээ. Бүх өнгөт хувьсгал, төрийн эргэлтүүдийг АНУ, Их британи хийж байгаа, дахиад л нэг улс золиос нь боллоо.

АНУ-ын зориуд түлхэн унагаасан Боливийн хууль ёсны ерөнхийлөгч Хуан Эво Моралес нь социалист үзэлтэн бөгөөд 2006 онд ерөнхийлөгч болсныхоо дараа боливийн цус нэгт индианчууддаа цагаан арьстантай адил тэгш байх эрхийг өгсөн юм. (Боливийн баян цагаан арьстнууд нь ядуу улаан арьстнууддаа өөрсдийнхөө түвшний тэгш эрхийг эдлүүлдэггүй байсныг өөрчилсөн!!!)

Мөн тэрээр баячуудын эзэмшлийн байгалийн хий олборлодог компаниудынхаа татварыг нэмж (жирийн ард тvмнийхээ цалин орлогоос хасалгvй, татварыг нь нэмэлгvйгээр) өөрийг нь ерөнхийлөгч болохоос өмнө асар их өртэй байсан улсаа ямар ч өргvй болгож улсынхаа алтны нөөцийг маш их өсгөж чадсан гавьяатай ажээ.

Боливи улс нь хуучин ЗХУ-тай найрамдалт нягт хамтын ажиллагаатай байсан ба Латин Америкийн шударга ёсны төлөөх нийгмийн үзэл санаа баримжаатай цөөн улсуудын нэг юм.

Кубын домогт социалист хувьсгалч Че Гевара партизануудынхаа хамтаар Боливид үзэл санааныхаа төлөө тэмцэж яваад америкчуудын гарт амиа алдсан байдаг.

Саяхан 2018 оны 3-р сард ОХУ-ыг Их британи ямар ч нотлох баримтгүйгээр гүтгэж Скрипалийг хордуулсан хэрэгт буруутган Оросод санкц хориг тавих асуудлаар НҮБ-д санал хураахад Боливи улс ганцаараа эрс эсэргүүцсэн юм.

Мөн Боливи улс нь АНУ-ын бодит үнэнийг илчилснийхээ дараа маш их аюулд орсон Эдвард Сноуденыг улс төрийн орогнол хүсэхэд нь зөвшөөрсөн байдаг. Түүнийг Оросоор дамжин Боливи улс руу еренхийлегч Эво Моралесынх нь онгоцонд суун нисэхээр ирсэн байхад нь АНУ паспортыг нь хүчингүй болгож мөн онгоцыг нь саатуулсны улмаас тэрээр нисэж чадалгүй Оросод үлдсэн түүхтэй.

Боливи улс нь цагаан тугалга, байгалийн хий, газрын тос, цайр, вольфрам, сурма, мөнгө, төмөр, алт, хар тугалганы арвин их нөөцтэй төдийгүй ЛИТИЙ гэдэг дэлхийд алдартай ховор металлын нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг...

ЛИТИЙ гэдэг энэхүү ховор металл нь цэрэг зэвсгийн үйлдвэрлэлд маш чухал хэрэгцээтэй байдаг бөгөөд мөн гар утас, нөүтбүүк, гибрид автомашины өндөр хүчин чадалтай батерей гм ахуйн үйлдвэрлэлд ашигладаг уг металлын эрэлт ирэх 15 жилд 3 дахин нэмэгдэх төлөвтэй байгаа ажээ. Энэхүү чухал ач холбогдолтой ашигт малтмалын дэлхийн нийлүүлэлтийн 70 хувийг зөвхөн нэг газраас буюу Боливиос хангадаг.

Боливийн литийн нөөцийг 9 сая тонн гэж 2017 онд бүртгэсэн ч нөөц нь бүрэн судлагдаагүй бөгөөд Уюуни гэх хатсан, давстай нуурынх нь литийн нөөцийг 100 сая тонн байж болзошгүй гэж судлаачид тооцоолжээ. Зарим нь Боливийг газрын тосны орон Саудын Арабтай адилтгаж Литий ховор металлын Саудын Араб хэмээн нэрлэдэг байна.

Жич: Оюутолгой гм манай уурхайнуудаас өдөр шөнөгүй гадагш нь зөөсөөр байгаа ашигт малтмалуудыг олборлоход гарч ирдэг ховор металлуудыг гадныхан огт дурддаггүй, зориуд үнэлдэггүй - сохор зоос ч төлөлгүй хулгайлсаар (нисдэг тэрэг гм-ээр нууцаар зөөсөөр) олон жил болж байгааг монголчууд ярьж бичих болсон.

https://www.facebook.com/solongo.chu/posts/10219531682183907

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх