Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ОГЦОР!!!

  • 0
  • 106
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Монгол Улс FATF-ын (Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага) “саарал жагсаалт”-д орсон нөхцөл байдал Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нар хариуцлага хүлээх хүмүүс яалт ч үгүй мөн. С.Даваасүрэн нь хариуцлагаа хүлээж огцрох өргөдлөө өгсөн байдаг. Харин Н.Баяртсайхан нь буруугаа эс зөвшөөрч одоог хүртэл өргөдлөө өгөөгүй байгаа нь сонирхолтой.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсыг Саарал жагсаалт-д оруулахгүй байх ажлыг хангалттай хийж чадаагүй гэж дээрх хоёр байгууллагын удирдлагад ойрын хугацаанд хариуцлага тооцох ёстой гэсэн байр сууриа илэрхийлсээр байгаа юм. Тэгвэл маргааш УИХ-аар Н.Баяртсайхан  нарыг огцруулах талаар хэлэлцэх гэж байна.

Монгол Улс FATF-ын “саарал жагсаалт”-д орсон нь холбогдох байгууллага, албан тушаалтнууд ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсантай шууд холбоотой. Тиймээс зохих хариуцлага зайлшгүй хүлээх ёстой. Дан ганц саарал жагсаалтаас ч биш валютын ханш хэдтэй байгаад өнөөдөр хэд болсныг иргэд бэлээхэн хэлээд өгнө.  

Бүхэл бүтэн Монголын мөнгөний бодлогыг хариуцаж байсан хүн үүссэн нөхцөл байдалд өөрийгөө бараг л сайн ажилласан, огцруулах гээд байвал огцоруулал даа гэх утгатай захидал бичиж түмний дургүй хүргэж байсан нь түүнийг уг албанд тохирох ёс зүйгүй хүн гэдгийг улам ч батлан харуулж өгсөн юм.  Тиймээс Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг заавал огцоруулж банкны зээлийн хүүг бууруулах, эдийн засгийн макро орчны тогтвортой байдлыг хангах, шинэчлэлт, өөрчлөлт хийх хүнийг томилох нь чухал байна.

Эх сурвалж: paparatsi.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх