Кабул хотод дэлбэрэлт болжээ

  • 0
  • 103
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

title=

Лхагва гарагт Афганистаны нийслэл Кабул хотод байрладаг Дотоод хэргийн яамны ойролцоо автомашин дэлбэлэн халдлага үйлдсэний улмаас 7 хүн амиа алдаж, 11 хүн гэмтсэн байна.

Автомашин дэлбэрэх үед хэргийн газрын ойролцоо байсан хүний мэдээлснээр, дэлбэрэлтийн улмаас ойр орчмын барилгуудын бүх цонх хагарсан бөгөөд гэмтсэн хүмүүсийн дийлэнх нь шилний хэлтэрхийд өртжээ. Уг халдлагын хариуцлагыг хэн нэгэн хүлээгээгүй байгаа боловч Талибан” болон Лалын улс” бүлэглэлийн босогчид Кабул хотод удаа дараа тэсрэх бөмбөг дэлбэлэн амиа золиосолж, халдлага үйлдэж байжээ.

Афганистаны Засгийн газар Талибан” бүлэглэлийн цуутай гурван гишүүнийг 2016 онд хулгайлагдсан гадаадын их сургуулийн хоёр профессороор солилцоо хийх шийдвэрийг гаргаснаас нэг хоногийн дараа дээрх халдлага болсон байна. 

Э.Хулан 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх