ЖДҮХС-гаас зээл авч өндөр хүүтэй хадгаламжинд мөнгө байршуулсан найман ААН

  • 0
  • 110
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

ЖДҮХС-гаас зээл авч өндөр хүүтэй хадгаламжинд мөнгө байршуулсан найман ААН

 

УИХ-ын найман гишүүн ЖДҮХС-гаас зээл аван өндөр хүүтэй хадгалуулж байсан гэх мэдээллийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдэгдэж байсан. Тэгвэл дээрх асуудлаар АТГ-ын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан Т.Баярхүү мэдээлэл өгсөн юм. 

Тэрбээр "УИХ-ын гишүүнээс бүрэн эрхийнхээ хүрээнд 2019 оны 07 сарын 24-ний өдөр  АТГ-т хүсэлт ирүүлсэн байдаг. Тус байгууллагаас наймдугаар сарын 01-ний өдөр хариу хүргүүлсэн. Жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилтэнд хамрагдсан иргэн аж ахуйн нэгж дотор барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг ББСБ, хадгаламж зээлийн хоршоотой хамаарал бүхий 34, албан тушаалтнуудтай хамаарал бүхий 11 иргэн аж ахуйн нэгж байгааг тогтоосон.

Уг аж ахуйн нэгжүүдэд мөнгө угаасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор тухайн байгууллагуудын дансны гүйлгээнд шалгалт хийсэн байгаа. Шалгалтын явцад өндөр хүүтэй хадгаламжинд мөнгө байршуулсан найман тохиолдол тогтоогдон шалгагдаж байгаа. 
Үүнд найман гишүүн гэх асуудал яригдаагүй.

Өөрөөр хэлбэл, ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай холбоотой асуудалд зээл олгосон албаны эрх мэдлээ урвуулсан бусдад давуу байдал олгосон гэх асуудал нь нэг тусдаа шалгагдаж байгаа. 

Үүнээс гадна нийт санхүүжилт авсан аж ахуйн нэгжүүд дундаас 34 нь ББСБ, хадгаламж зээлийн хоршоотой ямар нэгэн байдлаар холбоотой гэсэн үг. Үүнээс 11 аж ахуйн нэгж нь албан тушаалтантай холбоотой. Эдгээрийг шалгах явцад найман тохиолдол шалгагдсан. Бага хүүтэй зээл аваад өндөр хүүтэй хадгаламжид мөнгө байршуулсан асуудал юм.

Үүнд: 

  • Урансэлэнгэ ХХК,
  • Цагийн эрч ХХК,
  • Грийнтаур ХХК,
  • Намжсод ХХК,
  • Цамбагарав трейд ХХК,  
  • Эс Эм ЭЙ И ХХК,
  • Жигүүрт үсэг ХХК,
  • Тэ Бэ Эм Тэ ХХК эдгээр найман ААН тухайн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас авсан зээлээ өндөр хүүтэй хадгаламжинд байршуулсан. 

Эдгээр хүмүүс ажил нь бүтээгүй учраас мөнгө байлгаж байхаар өндөр хүүтэй хадгаламжид байршуулсан гэж тайлбар өгсөн. Энд мөнгө угаах гэмт хэрэг гэдэг асуудал яригдаагүй. Мөнгө угаах гэмт хэргийн шинж байна уу гэдгийг шалгасан. Ийм асуудал тогтоогдоогүй. Харин зээлийг зориулалтын бусаар зарцуулсан гэдэг асуудал бий" гэсэн юм. 

Т.Очир

http://zuv.mn/l0s
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх