Боливид дахин сонгууль явуулна

  • 0
  • 70
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Боливид дахин сонгууль явуулна

Боливийн ерөнхийлөгчийн сонгуулийг шинээр явуулна гэж тус улсын төрийн удирдлагыг гартаа авсан, парламентын Сенатын танхимын дэд дарга, сөрөг хүчний төлөөлөгч Жанин Аньес мэдэгджээ.

Боливийн парламентын Сенатын танхимын дарга болон тэргүүн дэд дарга зэрэг Ерөнхийлөгч Эво Моралес тэргүүтэй тус улсын дээд удирдлага огцорсны дараа Сенатын танхимын хоёрдугаар дэд дарга Аньес төрийн дээд удирдлага өөрт нь шилжин ирснийг мэдэгдсэн байна. 

Шинэ сонгууль явуулах зорилгоор эрх мэдлийг шилжүүлэх журмын дагуу хариуцлагыг албан ёсоор гартаа авахаар би Ла-Пас хотод даваа гарагт очно” гэж тэрбээр телевизийн Unitel” сувгаар мэдэгджээ. Аньес одоо Тринидад хотод байгаа бөгөөд нийслэл хоттой агаарын харилцаа сэргэхийг хүлээж байгаа аж. 

Боливийн удирдлага бүхэлдээ огцорсны дараа өндөр албан тушаалтнуудын гэр орон руу дайрах, галдан шатаах зэрэг эмх замбараагүй байдал Ла Пас хотод үргэлжилсээр байгаа тухай нийслэл хотын Razon” сонин мэдээлжээ. Үймээн дэгдээгчид 15 автобус шатааж, Кочабамба дахь Эво Моралесын ордныг тонон дээрэмдсэн байна.

Боливийн Ерөнхийлөгч асан Эво Моралес ням гарагт огцрох тухайгаа мэдээлэхдээ улс орноо орхин гарахгүй гэдгээ мэдэгдсэн юм. Эво эх орноосоо зугтан гарах гэж байна гэх цуу яриа гарч байна. Надад зугтах ямар ч шаардлага байхгүй. Би юу ч хулгайлаагүй гэдгийг Боливийн ард түмэн мэдээсэй гэж хүсэж байна” гэж тэрбээр хэлжээ. Үүний зэрэгцээ цагдаа нар Моралесыг баривчлах гэж байгаа тухай тус улсын Эрүүл мэндийн сайд Габриела Монтаньо мэдэгдсэн байна. Тэрбээр өмнө нь Ерөнхийлөгч асны байшинг дээрэмдсэн гэж мэдээлж байжээ. 

Боливийн Ерөнхийлөгч асныг баривчлах зөвшөөрөл өгсөн бөгөөд хүчнийхэн түүнийг хайж байгааг сөрөг хүчний зүтгэлтэн Луис Фернандо Камачо нотолжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ, цэргийнхэн төрийн тэргүүн асны ерөнхийлөгчийн онгоцоор зорчих эрхийг хассан бөгөөд түүнийг Чапаред нуугдсан” гэсэн байна. Моралес чухам энэ суурингаас огцорч буйгаа мэдэгдсэн юм. 

Мексикийн Гадаад хэргийн сайд Марсело Эбрардын мэдэгдсэнээр, Ла-Пас дахь тус улсын Элчин сайдын яаманд /ЭСЯ/ орогнох саналыг Боливийн Ерөнхийлөгч асанд тавьжээ. Түүний хэлснээр, Мексикийн ЭСЯ-нд Боливийн 20 албан тушаалтан, депутатууд хэдийнээ орогносон байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх