Украин руу 90 хоног ВИЗГҮЙ зорчдог боллоо

  • 0
  • 93
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Украин руу 90 хоног ВИЗГҮЙ зорчдог боллоо

Польшийн Варшав хот дахь Украин улсын Элчин сайдын яамны байранд Монгол болон Украин улсын харилцан визгүй зорчих тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнгөрсөн баасан гаригт /2019.11.08/ болж өндөрлөлөө.

Хэлэлцээрт Украины Засгийн газрын төлөөлж, Польш улсад суугаа Украины Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андрей Дещиця, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Польш улсад суугаа Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Батаа нар гарын үсэг зуржээ. 

Үүний дараагаас Украины иргэд жилд 180 хоногийн турш, 90 хоногийн хугацаатайгаар виз мэдүүлэлгүй  Монгол улсад байх, нутаг дэвсгэрээр нь дамжин өнгөрөх боломжтой гэж эх сурвалж мэдээлжээ. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх