Нью-Йорк хотноо болсон New York Times” сонины бага хурлын үеэр Б.Гейтс хэлэхдээ, уг төлөвлөгөө Америк дахь бизнесийн инновацид сөргөөр нөлөөлнө гэжээ. Харин үүний хариуд Э.Уоррен Microsoft” компанийг үүсгэн байгуулагчтай ганцаарчлан уулзах саналыг тавьжээ.
Э.Уоррений төлөвлөгөөг өмнө нь JP Morgan” компанийн тэргүүн Жейми Даймон тэргүүтэй чинээлэг давхаргынхан шүүмжилж байсан юм. Уг төлөвлөгөөний эхний хувилбарт тусгаснаар, 50 саяас 1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй хүмүүст жилд 2 хувийн татвар, 1 тэрбум ам.доллароос дээш хэмжээний хөрөнгөтэй хүмүүст 3 хувийн татвар ногдуулах ажээ.
Гэтэл өнгөрсөн долоо хоногт Э.Уоррен татварын дээрх хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхийг санал болгосон байна. Тэрбээр уг татвараас босгох мөнгийг өөрийн боловсруулсан эрүүл мэндийн халамжийн төлөвлөгөөнд зориулна хэмээн хэлжээ.