2020 онд НЭР дэвших эрхгүй Г.СОЛТАН

  • 0
  • 104
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Өнгөрсөн оны сүүлээр МАН-ын УИХ, Засгийн газрын нэр бүхий 45-н гишүүд, албан тушаалтан, эрх мэдэлтнүүд ЖДҮХС-аас их хэмжээний зээл авч ард түмнийхээ боломжийг хулгайлсан хэрэгт буруутгагдаж хуулийн байгууллагаар шалгагдаж байв. Үүний дараа тус намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны арваннэгдүгээр сарын 06-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанд оролцох үеэрээ “ Зээл авсан гишүүд ард түмнээсээ уучлалт гуйгаарай. Үгүй бол ирэх сонгуулиар нэр дэвшүүлэхгүй” гэж хатуухан хэлсэн. Үүний дагуу зээл авсан гишүүд ард түмнээсээ уучлалт авсан зээлээ эргүүлэн төлөхөө мэдэгдэж байв.

Гэтэл зээл авсан гишүүд дотроос Ерөнхий сайдын үгнээс зөрсөн ганц хүн нь Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Солтан. Тэрбээр Ерөнхий сайдын шаардлагын дагуу уучлалт гуйх эсэхийг тодруулсан сэтгүүлчдийн асуултад “МАН-ын даргыг хүндэлж байна. Гэхдээ уучлалт гуйхгүй байх гэж бодож байна” хэмээн хэлсэн үг нь өдгөө хэвлэлийн хуудаснаа түүх болон шарлан үлдсэн. Тодруулбал, Засгийн газрын жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас иргэн, аж ахуйн нэгжид гурван хувийн хүүтэйгээр эхний хоёр жилд үндсэн зээлээс чөлөөлөх маш хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгодог.

Тэгвэл ийнхүү пээдгэр загнаж байсан Г.Солтан гэгч эрхэм дахин УИХ-ын гишүүн болно хэмээн мөрөөдчихсөн Баян-Өлгий аймагт тоос манаруулж, цэцэн цэлмэг үгийг амнаасаа хайр найргүй унагааж явааг тус нутгийн эх сурвалжууд мэдээлж байв.

Зээл авсан хулгай нь илрэх үед Г.Солтан ихэд сандран 950 сая төгрөгийн зээл авсан “Монгол шаазан” ХХК-иа надад огт хамааралгүй. Би “2010 он хүртэл “Монгол шаазан” ХХК-д удирдах ажил хийж байсан манай найз Ерөнхий сайдын зөвлөх болсон. Түүнээс хойш аж ахуйн ажлаас хөндийрсөн. “Монгол шаазан” компанийг өөр хүмүүс удирдаад явж байгаа. Миний хувьд ч гэсэн 2010 оноос хойш ажиллаагүй. 2010-2012 онд Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. 2013 оноос Баян-Өлгий аймагтаа амьдраад, улс төрийн ажил хийсэн. 2016 оноос УИХ-ын гишүүн болсон. Тиймээс би энэ аж ахуйн нэгжид хамааралгүй. 950 сая төгрөгийн жижиг, дунд үйлдвэрийн зээл авсныг мэдэхгүй” хэмээн мэлзэж байсан тэрбээр тун удалгүй худал хэлсэн нь баригдаж “Монгол шаазан” ХХК-нд хамааралтай төдийгүй бүр өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцдог болох нь баримтаар тогтоогдож Г.Солтаныг нүүр хийх газаргүй болгосон ч тэрбээр ард түмнээсээ бас л уучлалт гуйлгүй өнгөрсөн. Тэгэхээр иймэрхүү ёс суртахнууны догдолдолтой нүүрэн дээрээ сонгогч түмэн гэж орилж байгаа тэрбээр нидэр дээрээ ямархуу ааш авиртай, ямархуу сэтгэл зүрхтэй хүн болохыг түүний дээрх үйлдэлүүд гэрчлээд өгч байна. /Мэдээж энд Г.Солтаныг ЖДҮ-ийн зээлийн асуудлаас болж хууль хяналтын байгууллагад яллагдагчаар татагдсан тухайг энд дурдах нь илүүц биз ээ/ .

Ингэж хэлэхийн учир нь УИХ-ын гишүүн Г.Солтан Баян-Өлгий аймгийн ард иргэдийн итгэлийг хүлээж төрийн түшээ болсон ч өнөөг хүртэл өгсөн амлалтаасаа ганцыг ч биелүүлээгүй төдийгүй УИХ-ын гишүүний үүргийн дагуу хууль санаачлах ажлаа ч хийхгүй байгаа нь түүний УИХ-ын гишүүн болох эрхэм зорилго юу байв гэдгийг харуулсан. Уг нь Өлгийчүүд Г.Солтанд итгэл үзүүлж ганц эмэгтэй квотоо түүнд өгч түүнээс их зүйлийг хүлээж байсан ч мань хүн нутгийн зон олныхоо төлөө хуруугаа ганц ч удаа болов хөдөлгөөгүйг нь бодит үнэн.

Тиймээс ард түмнээ дорд үзэж “УУЧЛААРАЙ” гэх ганцхан үгийг амнаасаа унагаж чадахгүй байгаа Г.Солтаныг нэр дэвшүүлэхгүй байх, сонгохгүй байх сонголт нь нутгийнх нь зон олонд байна. Тиймээс Өлгийчүүд минь ирэх оны УИХ-ын сонгуульд өөрсдийн тань өмнөөс туг болж явах хүнээ сонговол нутаг оронд тань ээлтэй байх болов уу.

Б.Отгонзаяа

Эх сурвалж: erennews.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх