Оросын тал Израйлийн хамгийн орчин үеийн пуужинг олж авсан тухай мэдээлжээ

  • 0
  • 78
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Оросын армийнхан Израйлийн агаарын довтолгооноос хамгаалах “David’s Sling” (Дэвидийн Чавх) системээс харвасан пуужинг бүрэн бүтнээр олж авсан нь тус улсын хамгийн орчин үеийн зэвсгийн нууцыг алдах эрсдэл үүсгэж байгааг “Times of Israel” сонин мэдээлжээ. Өөрөөр хэлбэл пуужингийн технологийг судалснаар Израйлийн хамгаалалтын системийг нэвтлэх технологийг Оросууд эзэмшиж болзошгүй байгаа гэнэ. 

2018 оны долдугаар сард Сирийн талаас Орост үйлдвэрлэсэн пуужингуудыг харвасан нь Израйлийн нутаг дэвсгэрийг чиглэсэн байна. Энэ үед Израйлийн талаас угтуулан хоёр пуужин харвасан ажээ. Гэвч Сириэс харвасан пуужингууд Израйлийн нутагт хүрэхгүй нь тодорхой болмогц нэг пуужингаа агаарт устгах арга хэмжээг авсан байна. Харин нөгөө нэг пуужин нь өөрийгөө устгаж амжилгүй Сирийн нутагт бүрэн бүтэн унажээ. Түүнийг нь Сирийн армийнхан аваад өөрийн холбоотон Оросын талд дамжуулсан гэлцэж байна. 

David’s Sling бол Израйлийн “Rafael Advanced Defence Systems” компани, АНУ-ын Raytheon компанийн хамтран бүтээсэн дунд тусгалын агаарын довтолгооноос хамгаалах систем юм. Израйлийн арми энэхүү зэвсгийг 2017 онд худалдан авч, 2018 онд анх удаа ашиглаж байжээ. АНУ болон Израйлийн талууд алдагдсан пуужингаа буцааж авахаар Оросын талтай хэлэлцээр хийсэн ч амжилт олоогүй тухай хэвлэлүүд мэдээлжээ.

Р.Төмөр

Эх сурвалж: Business Insider

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх