ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Исламын улс алан хядах бүлэглэлийн шинэ толгойлогчийг удахгүй устгана гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгджээ.
Тэр Ирак эсвэл Сирид байгаа бол удаан амьд явахгүй хэмээн Төрийн департаментын өндөр албан тушаалтан мэдэгдсэн талаар ВВС мэдээллээ.
Мөн Багдадигийн залгамжлагчийн гарал угсааны талаар хэн ч юу ч мэдэхгүй гэж онцолсны дээр тэр хэн ч биш бололтой хэмээн өгүүлжээ.
Эргэн сануулахад, өнгөрсөн сард Америкийн цэргүүд Исламын улс алан хядах бүлэглэлийн тэргүүн Абу Бакра аль-Багдадигийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж, устгасан юм.
Үүний дараа, 10 дугаар сарын 31-ний өдөр Исламын улс бүлэглэл толгойлогчоо алдсан гэдгээ баталж, Багдадигийн залгамжлагчаар Аби Ибрахим аль-Хашеми аль-Кураши тодорсон гэж мэдэгдэж байв.