Утаа бага ч болов буурсан бол төр засгийн шийдвэрт талархах хэрэгтэй...

  • 0
  • 113
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Улаанбаатарын утааны асуудал сүүлийн 30-40 жил яригдсан.  Үе үеийн эрх баригчид утаатай тэмцэх дөмөгтэй шийдэлд хүрэхгүй байсаар хэдэн жилийг ардаа үдэж, Улаанбаатарын утаа саяхныг хүртэл гамшгийн хэмжээнд хүрч, онц байдал хүртэл зарлаж байв. Тэгвэл утаанд ялагдсан өвлүүд энэ жил арай нэг дээрдэх шиг болов.

Учир гэвэл утааг багасгах урт хугацааны бодлого дуншсаар У.Хүрэлсүхийн Засгийн газар 2019 оны тавдугаар сараас Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахгүй, гэр хороололд түүхий нүүрс хэрэглэхгүй байх шийдвэр гаргаж, сайжруулсан түлш-ийг энэ өвлөөс хэрэглэж эхлээд байгаа юм. Энэ хүрээнд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн дэргэд “Тавантолгой түлш” ХХК байгуулж, тус компани нийслэлийн 220 мянган өрхийг сайжруулсан, шахмал түлшээр ханган ажиллаж байгаа. Хэдийнээс түүхий нүүрс түлж ирсэн Монголчууд гэнэтийн хувьсалд орж, шахмал түлштэй  нүүр тулснаар сайн, муу шүүмлэлийг дагуулаад буй. “Сайжруулсан түлш хэрэглэсний улмаас угаартаж, амь насаа алдсан байж болзошгүй, илч муу, үнс их гардаг гэхчлэн хэл ам дагуулсаар өвөлтэй золголоо. Харин мэргэжилтнүүдийн хувьд дээрх асуудлуудад эсрэг байр суурьтай байгаагаа удаа дараа хэлж ярьсан. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлогыг санаатайгаар мушгин гуйвуулж, цахим орчинд эсэргүүцэх хэсэг бүлэг хүмүүсийн явуулгаар шахмал түлшийг харлуулах гэсэн оролдлого. Эрсдэл, эсэргүүцэл байгаа ч  шинэ технологид эргэлзэх хэрэггүй гэдгийг мэргэжилтнүүд  баттай хэлсэн байдаг.

Ямартай ч сайжруулсан түлш нь  хэдэн монголчуудын зохиосон зүйл биш гэдгийг мэдэх нэг нь мэдэх байх. Олон улсад 1890 оноос эхлээд зуу гаруй  жил хөгжиж ирсэн технологи, тоног төхөөрөмж бөгөөд манайх стандартын дагуу, ахуйн хэрэглээнд зохицохоор нэвтрүүлсэн аж.

Дөнгөж эхний өвөлтэйгээ золгоод байгаа шахмал түлшийг саарын хажуугаар сайшаах нэгэн ч байна. Түүхий нүүрс “баяртай” болж, шахмал түлш нэвтэрсэн нь утаанд бага ч болов нэмэр болж байна хэмээн иргэд ам сайтай байгаа.

Түүнчлэн гэр хорооллын өрхүүдийг шахмал түлшээр хангах үүргийг хүлээсэн Тавантолгой түлш ХХК ч эрвийхээрээ чармайн ажиллаж байгааг энд дуулгах нь зүйтэй.  Тэд 18 төрлийн шат дамжлагаар олон айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр ханган ажиллаж байгаа.  Улаанбаатар хотод 220 мянган өрх жилдээ хүйтний улиралд 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг гэсэн судалгаа бий.

6761

Таван толгойн түлш ХХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлш нь 220 мянган айлыг 600-700 мянган тонноор бүрэн хангаж байгаа аж. Илчлэгийн хувьд лаборторийн шинжилгээгээр 5500-6500 ккал илчлэгтэй гэсэн мэргэжлийн дүгнэлт гарчээ.

Гэхдээ утааны оргил үе болох тачигнасан хүйтний улиралд шахмал түлш ид шидээ харуулна. Үнэхээр Монголчуудын сэтгэл түгшээсэн асуудлын нэг болоод байгаа утаа бага ч болов буурсан бол төр засгийнхаа шийдвэрт талархах хэрэгтэй.

У.МАНДАХ, FACT.MN

6760

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх