"Оюунлаг - Дарь эхчүүд" спорт өрөлтийн тэмцээн боллоо

  • 0
  • 74
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

"Оюунлаг - Дарь эхчүүд" спорт өрөлтийн тэмцээн боллоо

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 сургууль, 4 цэцэрлэг нь Монголын Оюун Ухааны академийн албан ёсны гишүүн болсноор сургууль, цэцэрлэг тус бүр “Спорт өрөлт”-ийн сургалтыг явуулж эхэлсэн билээ. Спорт өрөлт нь хүүхдийн баруун, зүүн тархийг зэрэг хөгжүүлэх, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх өндөр ач холбогдолтой тул дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт дэмжин 21, 27 дугаар хорооны сургууль, цэцэрлэгүүдтэй хамтран спорт өрөлтийн тоглоомын сургалтыг 2 дахь жилдээ хичээллүүлж байна.

Иймд өчигдөр дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт тус сургалтад хамрагддаг хүүхдүүдийн дунд “Оюунлаг – Дарь эхчүүд” сурагчдын болон цэцэрлэгийн насны хүүхдүүдийн аварга шалгаруулах спорт өрөлтийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд 32 багийн нийт  150 гаруй тамирчид оролцож аваргаа шалгаруулсан юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх