Энэтхэгийн агаарын бохирдол “тэсвэрлэшгүй түвшин”-д хүрчээ

  • 0
  • 100
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Энэтхэгийн агаарын бохирдол “тэсвэрлэшгүй түвшин”-д хүрчээ

Энэтхэгийн хойд нутгийн агаарын бохирдол тэсвэрлэшгүй түвшин”-д хүрсэн талаар тус улсын нийслэл  Шинэ Дели хотын Тэргүүн сайд Арвид Кейривал мэдэгджээ.

Өнгөрсөн ням гарагт Дели хотын ихэнх хэсэгт агаарын чанар аюултай” түвшинд буюу амьсгалын замын өвчнүүдийг үүсгэх хэмжээнд хүрчээ. Өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалахын тулд гэрээс гарахгүй байхыг холбогдох албаны мэргэжилтнүүд оршин суугчдад уриалсан байна. 

А.Кейривал агаарын бохирдлыг бууруулахад туслалцаа үзүүлэхийг төв Засгийн газраас хүсжээ. Хотыг өтгөн утаа бүрхсэний улмаас сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоож, 30 гаруй нислэгийн чигийг өөрчилж, барилгын ажлыг зогсоожээ. 

Энэтхэгийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, PM2.5” нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ хэвийн хэмжээнээс хэд дахин өндөр хэмжээнд хүрсэн бөгөөд хотын агаарын бохирдлыг тодорхой хэмжих төхөөрөмж байхгүй байгаа ажээ. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх