Налайх-Чойрын шинэ авто замын трасст орсон цахилгаан дамжуулах шугамыг шилжүүлэв

  • 0
  • 115
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Налайх-Чойрын шинэ авто замын трасст орсон цахилгаан дамжуулах шугамыг шилжүүлэв

 

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь Налайх - Чойрын авто замыг шинэчилж байгаатай холбогдуулан авто трасст орсон цахилгаан дамжуулах шугам тоноглолыг зөөн шилжүүлэв.
   Тус компанийн 20 инженер, 80 гаруй монтёр 15 машин механизмтай бүрэлдэхүүн энэ оны гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн авто замтай огтлолцсон цахилгаан дамжуулах 15 агаарын шугам, 24 кабель шугам, 31 тулгуурыг тус тус зөөж, 7 тулгуурыг шинээр сольж угсрах ажлыг богино хугацаанд мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, авто замын шинэчлэлийн ажлыг төлөвлөсөн цаг хугацаанд нь дуусгахад хамтарч ажиллалаа.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх