Сэтгэл хөдлөлийг таних системийн дүрс бичлэгийн тусламжтайгаар гэмт хэргийн сэжигтнүүдийн сэтгэцийн байдалд дүн шинжилгээ хийн хэн болохыг нь хурдан тогтоох боломжтой байна.
Financial Times” сонинд мэдээлснээр, уг технологийг Хятадын баруун хойд нутгийн Шинжаан-Уйгурын өөртөө засах дүүрэгт хэдийнэ ашиглаж эхэлжээ. Энэхүү технологийг ашигласнаар терроризм, хууль бус наймаа зэрэг хууль бус үйлдлүүдээс урьдчилан сэргийлэх боломжтой бөгөөд бид энэ технологийг хэдийнэ ашиглаж эхэлсэн гэж тус бүс нутгийн нийгмийн хэв журмыг хамгаалах мэргэжилтэн Ли Шяоюя ярьсан байна. Түүний хэлснээр, уг технологийг ихэвчлэн хил гааль дээр хэрэглэж байгаа бөгөөд түрэмгий байдал, уур уцаар, мөн стрессийн түвшнийг болон хүний бусдад халдах чадварыг тодорхойлоход тусалдаг ажээ.
Amazon”, Microsoft”, Google” зэрэг дэлхийн олон компани ийм систем бүтээхээр ажиллаж байгааг Financial Times” сонинд онцолсон байна.