Зорчигч санамсаргүй байдлаар олон зуун хүнтэй галт тэргийг шатаажээ

  • 0
  • 96
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Зорчигч санамсаргүй байдлаар олон зуун хүнтэй галт тэргийг шатаажээ

Пакистанд галт тэргэнд гал гарсны улмаас 62 хүн амиа алдаж, олон хүн шархадсан талаар  Geo TV мэдээллээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр, галт тэрэгний зорчигчийн авч явсан газын баллон дэлбэрсний улмаас галт тэрэгний цувааны нэг вагонд  гал гарсан байна. Дэлбэрэлт болсон хэсгийн ойролцоо тос тээвэрлэж явсан тул гал маш хурдтай тархаж, бизнес зэрэглэлийн нэг вагон, эконом зэрэглэлийн хоёр вагон шатжээ. 

 Төмөр замын сайд Шейкх Рашидын мэдээлснээр ихэнх хүмүүс шатаж буй галт тэрэгнээс үсрэх үедээ амиа алдсан байна. Гал гарсан вагонуудад нийтдээ 200 хүн зорчиж явжээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх