М.Болдбаяр: ”Таван толгой түлш” ХХК гэр хорооллын бүх айл, өрхийг шахмал түлшээр бүрэн хангах нөхцөл аль хэдийнэ бүрдсэн

  • 0
  • 104
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

-BOLOD.MN сайтын сурвалжлах баг Эрдэнэс таван толгой ХХК-ийн дэргэдэх Таван толгой түлш ХХК-ийн үйл ажиллагааг сурвалжиллаа-
Засгийн газраас агаарын бохирдлыг багасгах зорилгоор өнгөрсөн тавдугаар сарын 15-наас эхэлж Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ахуйн зориулалтаар хэрэглэх түүхий нүүрс оруулахыг хориглож, гэр хорооллын айл өрхүүдийг түүхий нүүрс хэрэглэхгүй байх шийдвэрийг гаргасан билээ.
Энэхүү шийдвэрийн хүрээнд “Эрдэнэс таван толгой” ХК-ийн дэргэд “Таван толгой түлш” ХХК-ийг байгуулсан бөгөөд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард шинэ стандартын сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг байгуулж, албан ёсоор ашиглалтад оруулсан юм.
Ингэснээр ирэх өвлөөс түүхий нүүрсийг бүрэн халж, гэр хорооллын айл өрхүүд шахмал түлшийг хэрэглэснээр Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдол 40-60 хувь буурна гэж Засгийн газар тооцоолж байгаа билээ.
BOLOD.MN сайтын сурвалжлах баг өчигдөр 22-ын товчооны ойролцоо байрлах Эрдэнэс таван толгой ХК-ийн дэргэдэх Таван толгой түлш ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Таван толгой түлш ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагааг сурвалжлахаар ирсэн  биднийг тус үйлдвэрийн Үйлдвэрлэлийн албаны дарга М.Болдбаяр уриалгахнаар хүлээн авч үйлдвэрээ танилцууллаа.
Тус үйлдвэр анх батлагдсан ТЭЗҮ-ээр жилд 210 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай баригдсан гэдгийг үйлдвэрийн дарга бидэнд ярив.  
Түүний өгүүлснээр өдгөө тус уйлдвэрийнхэн энэ жилээс үйлдвэрийнхээ хүчин чадлыг нь хэд дахин нэмж, жилд 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх боломжтой болсон бөгөөд ингэснээр гэр хорооллын айл, өрхийн жилийн хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрдсэн гэдгийг хэлэв.
Тэрээр Манай үйлдвэр өнөөдөр 70 гаруй хувийн хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Ирэх 11-р сараас бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ. Одоогийн байдлаар нийт ажилагсадын тоо 550 орчим хүрч байна. Бидний хувьд ирэх 11 сар хүртэл ажиллах хүчээ бага  багаар нэмэгдүүлэх бодлого барьж байгаа” гэв. 
Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар өнөөдөр Улаанбаатар хотод 220 мянган ширхэг жижиг оврын яндан байдаг гэсэн тооцоо судалгаа гарчээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл энэ тооны айл өрх түүхий нүүрсийг өвлийн улиралд хэрэглэдэг гэсэн үг бөгөөд мөн үүний зэрэгцээ гурван мянга орчим нам даралтын зуух байдаг гэсэн судалгаа байдаг юм байна.
Тэгвэл хамгийн харамсалтай нь энэ бүх яндангаас гарч буй утаа тортог иргэдийн амь насанд заналхийлж байна гэдгийг  холбогдох албаныхан хэлж байгаа юм.
Энэ үүднээсээ дүгнэж үзвэл жилд 220 мянган айл өрх 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг гэсэн үг бөгөөд тэр хэмжээгээр нийслэл хотын ард иргэд хорт утаанд хордож, Улаанбаатар хотын агаарын бохирдлоос үүдсэн амьсгалын замын өвчлөл огтхон ч буурдаггүй болохыг эмч мэргэжилтнүүд нэгэнт тогтоожээ.  
Харин энэ асуудлыг нэг мөр шийдэх зорилготойгоор  баригдсан ”Таван толгой түлш ХХК ийнхүү ашиглалтад орсноор агаарын бохирдол гэсэн энэхүү аюултай асуудал нэгмөсөн арилж гэр хорооллын айл өрхүүд энэ өвлөөс эхлэн сайжруулсан шахмал түлж хэрэглэж, Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдол 50 хувь буурах боломж бүрдсэн гэдгийг тус үйлдвэрийн дарга ярьсан юм.  
М.Болдбаяр дарга бидэнд цааш нь ярихдаа ”Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэж буй шахмал түлш нь лаборторийн шинжилгээгээр 5500-6500 ккал илчлэгтэй гэсэн мэргэжлийн дүгнэлт гарсан. Мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд жилд 400 мянган шахмал түлш түлэх тооцоо судалгаа бий. Манай үйлдвэрийн бүтээгдэхүүн өнөөдөр баяжуулах үйлдвэрээсээ тооцож үзвэл 8 шат дамжлагыг дамжиж эцсийн бүтээгдэхүүн болж гарч байна” гэв.
Одоогоор Таван толгой түлш ХХК үйлдвэрлэсэн шахмал түлшээ хоёр төрлийн савалгаатайгаар худалдаанд гаргаж байгаа бөгөөд тодруулбал, 25 кг болон 1000 кг-аар худалдаанд нийлүүлж байгаа ажээ. Үнэ ханшийн хувьд тус үйлдвэр Засгийн газраас тогтоож өгсөн үнийг барьж хэрэглэгчдэд нийлүүлж байгаа бөгөөд 1 тонн нь 150 мянган төгрөг, 25 кг нь 3750 төгрөгийн үнээр хэрэглэгчдэд очиж байна хэмээн ярилаа.
Судалгаанаас үзэхэд энэ нь гэр хорооллын айл өрхүүдэд нэн хямд тусаж байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа бөгөөд өмнө нь хэрэглэдэг байсан нэг тонн түүхий нүүрсний үнээс хамаагүй хямд байгаа ажээ.
Бид тус үйлдвэртэй танилцсаны дараа шахмал түлшний талаар иргэд олон нийт ямар бодолтой байгаа талаар сонирхож, Дэнжийн мянга дээрх шахмал түлш худалдан борлуулж буй цэг дээрээс худалдан авалт хийж буй нэгэн иргэнээс зарим зүйлийг тодруулсан юм.
data-pin-no-hover=true
data-pin-no-hover=true
-Шахмал түлшний талаар та ямар бодолтой байгаа вэ?  

-СБ дүүрэг, 13-р хороо ногоон талбай 6-40 тоотод оршин суух Иргэн Н.Наранцэцэг:

-“Ер нь  бол шахмал түлшийг иргэд олон түмэн гайгүй сайн худалдан авч байна. Сайжруулсан түлш нь хуурай учир хурдан асдаг. Илч ихтэй, үнс их гардаг боловч гэрт гал түлэхэд угаар үнэртэхгүй таалагдаж байна. Манай гэрийн хувьд ямар нэгэн асуудал байхгүй зүгээр байгаа” гэв.
Тэрээр сайжруулсан түлш илчийн хувьд сайн байгааг дуулгасан юм. Учир нь түүхий нүүрс чийг ихтэй учир уугилт ихтэй. Харин сайжруулсан түлш чийггүй учир уугиж утаа гаргахгүй, илч өндөр, шаталт сайн байна гэсэн үг гэдгийг тайлбарласан юм.
Ийнхүү иргэд олон нийт сайжруулсан түлшний илч, чанарт ам сайтай байна. Харин хэрэглэх аргад сайн суралцах, хорт хийнээс сэргийлэхэд сайн анхаарах шаардлагатай байгаа нь анзаарагдлаа. Мөн иргэдэд зөвлөмж, мэдээлэл өгөх ажлыг хийж байгаа ч айл бүрт хүрч хараахан чадахгүй байгаа нь  бидний сурвалжлагын үед харагдаж байв.
Энэ үүднээсээ эцэст нь онцлон тэмдэглэхэд гэр хорооллынхон утаа үнэхээр багассаныг хэлж, төслийн бус ердийн зуух, нам даралтын зуух, ханан пийшинтэй айлууд зуухаа солих, пийшингийнхээ утаа, угаар алдаж болзошгүй хэсгийг бөглөж таглах, яндангаа сайжруулах шаардлагатай байгаа юм байна гэдгийг холбогдох албаныхан анхааралдаа авах нь зүйтэй юм байна гэж бодогдлоо.

data-pin-no-hover=truedata-pin-no-hover=truedata-pin-no-hover=truedata-pin-no-hover=truedata-pin-no-hover=truedata-pin-no-hover=truedata-pin-no-hover=truedata-pin-no-hover=truedata-pin-no-hover=truedata-pin-no-hover=true

Ж.Батдорж
Эх сурвалж: BOLOD.mn
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх