Өдөрт нэг ширхэг авокадо хэрэглэж хэвших нь муу холестерины түвшинг бууруулж, зүрх судасны тогтолцоог сайжруулдаг гэсэн дүгнэлтэд Пенсильванийн их сургуулийн эрдэмтэд хүрчээ.
Эрдэмтдийн бүлэг илүүдэл жинтэй, таргалалттай байгаа 45 хүнийг оролцуулсан судалгаа явуулжээ. Судалгаанд оролцогчид таван долоо хоногийн турш өөх тос багатай болон дунд зэргийн өөх тостой юмуу нэг ширхэг авокадо жимстэй өөх тосны хэмжээ дунд зэргийн гэсэн гурван төрлийн хоолны дэглэмээс аль нэгийг нь сонгон баримталжээ.
Таван долоо хоногийн дараах туршилтын дараа судлаачид оролцогчдын муу холестерины түвшин болон бага нягтралтай липопротейны исэлдлийн хэмжээнд дүн шинжилгээ хийж үзэхэд авокадо хэрэглэж байсан бүлгийн хүмүүст эдгээр хоёр үзүүлэлт харьцангуй бага байсан аж. Энэ судалгаатай холбогдуулан Хүмүүс хоол хүнсэндээ болж өгвөл авокадо хэрэглэх хэрэгтэй хэмээн судалгааны ажилтнуудын нэг, профессор Пенни Крис-Этертон мэдэгдсэн байна.
Э.Аянзаяа