ТЕГ-ын дарга Д.Гэрэл: Өнгөрсөн наймдугаар сараас эдгээр иргэдийг хяналтандаа авсан

  • 0
  • 117
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

ТЕГ-ын дарга Д.Гэрэл: Өнгөрсөн наймдугаар сараас эдгээр иргэдийг хяналтандаа авсан

 

Өчигдөр орой буюу 2019 оны 10 дугаар сарын 29-ний 21 цагийн орчмоос эхлэн Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг хуулийн байгууллагууд хамтран гүйцэтгэх ажил явуулж, БНХАУ-ын 500 гаруй иргэнийг саатуулаад байгаа. Өнөөдөр эдгээр хүмүүсийн тоо нэмэгдэж 800 гаруй болоод байгаа хэмээн албаны хүмүүс мэдээлсэн. 

Эл хэргийн талаар ТЕГ-ын дарга Д.Гэрэл хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнгөрсөн наймдугаар сараас эдгээр иргэдийг хяналтандаа авсан.  Анх 80 орчим иргэн манай улсад нэвтэрсэн. Харин өнгөрөгч саруудад нэмэгдсээр байсан юм. Бид үүнийг хяналтадаа авсан байсан айдас төрөх асуудал байхгүй бүрэн хяналтад байгаа.  Өчигдрийн байдлаар энэ тоо 800-д хүрсэн. Уг ажиллагааг БНХАУ-ын дөрөв, Монгол Улсын нэг иргэн зохион байгуулсан нь тогтоогдсон. 

Ингэхдээ дөрвөн зочид буудалд байрлаж байсан. Үүнд ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Хэргийн газраас 1000-аад компьютер, 10 мянга гаруй гар утасны сим буюу дугаар хурааж авсан. Сим картууд ямар ч хяналтгүй тархаж байна. Үүнийг зохицуулах хуулийн заалттай болно.

Саатуулагдсан иргэд мөнгө угаасан нь батлагдсан. Тоглоом болон өөр хэлбэрээр байж болно. Үүнийг тогтоох ажиллагаа үргэлжилж байна. Хураасан бүх хардуудыг үзнэ. ЦЕГ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон ТЕГ-ын Кибер багийнхан ажиллаж байгаа. Шалгалтын дүн удахгүй гарахаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ. 

БНХАУ-ын иргэд аялал жуулчлал, бизнес эрхлэх визээр 20-30-аараа хилээр цуварч нэвтэрч орж ирсэн. Тэднийг шууд хорих боломжгүй учир байрлаж байсан буудалд нь шалгаж байгаа. Харин удирдан зохион байгуулсан БНХАУ-ын дөрөв, Монгол Улсын нэг иргэнийг саатуулан байцаалт авч байгаа" гэлээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх