Анхаар, гүзээ битгий ав

  • 0
  • 94
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Анхаар, гүзээ битгий ав

 

Хогийн  цэгээс түүсэн гүзээгээ Нийслэл рүү тээвэрлэж байсан хэрэг гарчээ. Уг хэрэг 10 дугаар сарын 28-ны өдөр гарсан байна. Хэргийг Дундговь  аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан илрүүлсэн аж.

Шалгалтаар иргэн Б нь хогийн цэг дээрээс гүзээ түүж Улаанбаатар хотруу тээвэрлэж байсан нь тогтоогдсон байна. Түүний эл асуудлыг холбогдох хуулийн дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлээд байгаа аж. Эх сурвалжийн өгүүлснээр нэг биш удаа ийм үйлдэл гаргасан байж болзошгүй гэв.

Дашрамд дуулгахад  Мэргэжлийн хяналтын байгууллагад "Нэг хүн хогийн цэг дээрээс гүзээ түүгээд байна” гэсэн мэдээлэл өгсөн аж.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх