Хятадын цэргийн баг заль хэрэглэсэнээс болж хасагдлаа

  • 0
  • 124
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Хятадын цэргийн баг заль хэрэглэсэнээс болж хасагдлаа

 

Хятадын Ухань хотод энэ сарын 18-27-нд  Дэлхийн цэргийн наадам болсон билээ. Ням гарагт болсон уралдааны үеэр  дунд зайн гүйлтийн тэмцээнд БНХАУ-ын эмэгтэйчүүд  нэг, хоёр, дөрөвдүгээр байр, эрэгтэйчүүд хоёрдугаар байр эзэлжээ.

Гэвч Европын зургаан улс, тэр дундаа Орос, Францын тамирчид  гомдол гарсны улмаас шүүгч нар шалгаж үзэхэд Хятад тамирчдад орон нутгийн үзэгчид тусалж байсныг илрүүлжээ. Үүнд Хятад тамирчдад зориулан тусгай  тэмдэглэгээ байрлуулж, тусгай зам бэлдсэн байна. Иймээс Хятадын багийг холын зайн гүйлтийн тэмцээнээс хассан гэж мэдэгдлээ.

Уг тэмцээн нь олимптой адил 4 жилд нэг удаа болдог ба усанд сэлэлт, шүхрээр буух, гүйлт, барилдаан зэрэг төрөлд 109 орны 9000 гаруй тамирчин оролцдог ажээ. Түүнчлэн Хятадын баг медалийн тоогоороо тэргүүлсэн байна. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх