Баавгай суурин газар руу орж ирсэн 14 тохиолдол бүртгэгджээ

  • 0
  • 67
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Баавгай суурин газар руу орж ирсэн 14 тохиолдол бүртгэгджээ

Идэш тэжээлийн хомсдлоос үүдэн баавгай уулнаас бууж, малчны хот болон суурин газар руу орж ирэх тохиолдол сүүлийн үед элбэгшиж байна.

Тухайлбал, Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Дашбалбар сумдын нутагт  есдүгээр сарын 16-ны өдрөөс хойш хүрэн баавгай болон баавгайн бамбарууш орж ирсэн 14 удаагийн  тохиолдол бүртгэгджээ. Иймээс аймгийн Засаг даргын захирамжаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шуурхай баг байгуулан ажиллаж байгаа ажээ. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх