Баянзүрх дүүргийн Соёлын ордон хуучнаар Жанжин клуб үүсгэн байгуулагдсаны 95 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байгаа бөгөөд тус байгууллагаас өнөөдөр баярын хурал, хүндэтгэлийн концертыг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд дарга Ц.Батхүү, дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт, Д.Уламбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин болон Нийслэлийн Соёл урлагийн газрын удирдлагууд албаны бусад хүмүүс оролцлоо. Соёлын ордон нь 500 хүний суудал бүхий үзвэрийн танхим, номын сан, орчин үеийн техник тоног төхөөрөмж бүхий хөгжим, кино проектор, үндэсний хөгжмийн иж бүрдэлтэйгээр ажиллах аж. Түүнчлэн тус соёлын ордны дэргэд хүүхэд залуучуудын авьяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх зорилготой дуу, бүжиг, хөгжмийн төрлөөр хичээллэдэг дуу бүжгийн “Их Монгол” хамтлаг дугуйлан 16 дэх жилдээ хичээллэж байна. Дашрамд, Баянзүрх дүүргийн Соёлын төв нь “Шилдэг Соёлын төв”-өөр хоёр удаа, “Хүүхдэд ээлтэй байгууллага”, “Соёл спортын шилдэг байгууллага”, “Ахмадад ээлтэй байгууллага”-аар шалгарсан байгууллага юм. 95 жилийн түүхт тус төвөөс Монгол Улсын Ардын жүжигчин хөгжимчин н.Ишдулам, Д.Ичинхорлоо, О.Дашдэлэг, Д.Дамдинсүрэн, З.Цэндээхүү, Гавьяат жүжигчин Т.Хандсүрэн, А.Цэрэндэндэв, н.Шаравдоо, Нацаг, И.Цэрэнлхүндэв, Б.Сийлэгмаа, У.Уранчимэг нарын алдар цуутнууд төрөн гарчээ.
Баянзүрх дүүргийн соёлын ордны 95 жилийн ой тохиож байна
2019-10-26 01:15:41- 0
- 102