''COOL ААВ" уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болно

  • 0
  • 88
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Оранж интертайнмент (Orange Entertainment), Хүүк фильм-ийн хамтарсан  бүтээл Cool Аав кино тун удахгүй нээлтээ хийх гэж байна.

Киноны гол дүрд МУГЖ Д.Хүрэлхүү тоглосон бөгөөд Оранж интертайнмент-ын Захирал Дашхүү агсан хүү Найруулагч Д.Галбаяр уг киног найруулжээ. Оранж интертайнмент-ынхан өмнө нь Тагнуулч аав, Асрагч аав зэрэг кино бүтээж олны хүртээл болгож байсан. 2013 онд бүтээгдсэн Тагнуулч аав киноны гол дүрд мөн МУГЖ Д.Хүрэлхүү тоглож байсныг үзэгчид сайн мэдэх байх. Тэгвэл энэ удаа дахин Найруулагч Д.Галбаяртай нэгдэж Cool Аав киноны гол дүрийг бүтээжээ. 

Өнгөрсөн зуны турш хийгдсэн уг киноны зарим зураг авалтыг БНСУ-ын Чэжүдо аралд хийсэн байна.  COOL ААВ уран сайхны кино 2019 оны 11 сарын 08-нд нээлтээ хийхээр болжээ. Уг кино нь хүүхэд бүрт аав нь баатар гэсэн утгыг илэрхийлдэг аж.

/

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх