Борооны дараах мөөг гэдэг шиг энэ сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 1,14,18-р хорооны нутаг дэвсгэрт хууль бус автомат тоглоомын газрууд
ажиллаж байгааг тухайн хороонд оршин суугч иргэд болон хэвлэл мэдээллүүд олон нийтийн ил болгоод байна. Яг энэ асуудлаар одоогоос 1 сарын өмнө Баянгол дүүргийн 1-р хороонд мөрийтэй тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байсныг олон нийтэд дэлгэсэн ч дорвитой арга хэмжээ авсангүй, бодит үр дүнд хүрээгүй төдийгүй дахин олноор илэрч байгаа нь дүүргийн удирдлага С.Одонтуяа үүрэгт ажлаа хэрхэн хэрэгжүүлж байгаа, мөн эдгээр хууль бус тоглоомын газруудын ард чухам хэн байгаа Энэ асуудалтай тэмцэх чиглэлээр тус дүүргийн удирдлага С.Одонтуяа болон БГД-ийн ИТХ-ын дарга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Г.Энхболд нар холбогдох албаныханд үүрэг чиглэл өгч тухайн газруудад шалгалт хийж, тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байна.
Монгол улсад автомат тоглоом, мөрийтэй тоглоом тоглуулахыг хуулиараа хорьдог Баянгол дүүрэгт эсрэгээрээ дэмждэг үү гэлтэй.