Гарааны бизнес эрхлэгчид эхний жил татваргүй гишүүнээр элсэх боломжтой болжээ

  • 0
  • 111
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Гарааны бизнес эрхлэгчид эхний жил татваргүй гишүүнээр элсэх боломжтой болжээ

МҮХАҮТ-аас гишүүнчлэлийн шинэ бодлого, шинэ боломжуудыг танилцуулж, хэвлэлийн бага хурал хийлээ.

Гадаад дотоодын худалдааны бодлогыг дагнан хэрэгжүүлэгч томоохон бие даасан байгууллагын хувьд МҮХАҮТ нь Монгол Улсад идэвхтэй ажиллаж байгаа 70 мянга гаруй ААН-ийг Танхимдаа нэгдэж, бизнесийн хууль эрхзүйн орчинг сайжруулах, төр засгийн бодлогод дуу хоолойгоо хүргэж ажиллахыг уриалж байна.

Уриалаад зогсохгүй гишүүдээ тэлэх шинэ бодлого хэрэгжүүлж байгаа бөгөөд Стандарт, Платиниум, Гоулд, Диамонд, Спонсор гэсэн татварын ялгаварчлалтай 5 ангилал хэрэгжүүлж эхэлснээ МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн энэ үеэр мэдэгдлээ.

Учир нь бизнес эрхлэгчид, Танхимын нийт гишүүдийг ангилаад харахаар томоохон аж ахуйн нэгжүүд хууль эрх зүйн орчинг сайжруулах, дунд хэсгийнхэн нь гадаадын хөрөнгө оруулагчидтай холбогдох, дэлхийн зах зээлд гарахад дэмжлэг авах сонирхолтой байгаа бол жижиг, бичил бизнес эрхлэгчид бизнесээ хэрхэн өргөжүүлэх, тоног төхөөрөмжийн сонголтоо яаж хийх, бүтээгдэхүүн, маркетинг, сав баглаа боодлоо хэрхэн сайжруулах талаар мэдлэг, мэдээлэл хүсч байна. Тиймээс ангилал бүрийн хэрэгцээ шаардлагад тохирсон бодлого боловсруулж, нийтдээ 100 гаруй төрлийн үйлчилгээ, зөвлөгөө, хамтын ажиллагааг санал болгож байна.

Танхимын гишүүн болсноор тухайн компанид нэр төрийн хэрэг төдийгүй, бизнесийн орчинд үзүүлэх нөлөөлөл нь нэмэгдэж, бизнес эрхэлж байгаагаараа, энэ том багийн нэг хэсэг болоод хамтарч асуудлыг шийдэлцэж, төрдөө үгээ хүргэж буйгаараа бахархах, нийтээрээ нэг алхам урагшлах нөхцөл бүрдэж байгаа юм.

Гишүүнчлэлийн шинэ бодлогын хүрээнд стандарт буюу энгийн гишүүн сарын 10 мянган төгрөгийн татвартай, жилээр төлбөл 20 хувийн хөнгөлөлт эдлэнэ, гарааны бизнес эрхлэгчид эхний 1 жилийн гишүүнчлэлийн хураамжаас чөлөөлөгдөнө гэх мэтээр уян хатан нөхцлүүдийг хэрэгжүүлж байна.

Түүнчлэн маш олон ТББ байгаа, төр засгийн зүгээс алийг нь сонгож дэмжих нь ойлгомжгүй байгаа тул салбар тус бүрээр МҮХАҮТ-ын дэргэдэх зөвлөлд харьяалагдан, асуудлаа аль чухлаас нь эрэмбэ дараалалтай шийдэх зохион байгуулалтад орох нь нээлттэй байгаа юм.

Бизнес эрхлэгч Таныг өөрийн бизнесийн үйл ажиллагаанд тохирох ангиллыг сонгон Танхимын гишүүнээр элсэн нэгэн дээвэр дор Монголын эдийн засгийн хөгжлийн тулгуур болох их үйлсэд НЭГДЭЦГЭЭЕ хэмээн уриалж, урьж байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх