Удам дамжсан авьяас буюу алдартнууд алдартай хүүхдүүдийн хамт

  • 0
  • 143
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 
Авьяас гэдэг үр удамд нь дамжин өвлөгддөг зүйл. Тиймээс ч Монголчууд Удамтай хүний үр, сүүтэй гүүний унага хэмээх хэлцийг эрт дээр үеэс одоог хүртэл хэлсээр ирсэн нь учиртай. Яг л энэхүү хэлц үгний эзэд буюу үе удмаараа урлагийн төлөө зүтгэсэн Монголын алдартай эрхэмүүдийг олны танил хүүхдүүдийнх нь зурагтай нь уншигчиддаа сонирхуулая.

Түмэнгийн Намсрайжав - Монгол улсын гавьяат зүтгэлтэн. Хүү Монгол улсын гавьяат жүжигчин Н. Ариунболд Бооёо.

Аав Санжаагийн Бужгар - Монгол Улсын гавьяат жүжигчин. Ээж Ш.Дэлгэржаргал - Монгол Улсын гавьяат жүжигчин. Охин МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч СТА Б.Гантигмаа. МҮОНРТ-н нэвтрүүлэгч Б.Гантигмаа.Хар багаасаа л дэлгэцийн урлагт хөл тавьсан /ГАРЫН 5-Н ХУРУУ./ түүний аав С.Бужгар /НҮГЭЛ БУЯН,НИЙСЛЭЛ ХҮҮ,ГОВИЙН ЗЭРЭГЛЭЭ,XОНИНЫ НАЙР,ИЧЭЭНД НЬ,ТЭМЦЭЛ гэх мэт/ ээж Ш.Дэлгэржаргал /ТУНГАЛАГ ТАМИР,ГЭРЛЭЖ АМЖААГҮЙ ЯВНА,ҮҮРИЙН ЦОЛМОН,БОДЛЫН ХУЛГАЙЧ гэх мэт/ Монголын тайз дэлгэцийн жинхэнэ одууд. Ёстой л урлагийн гэр бүл.

Монгол Улсын гавъяат жүжигчин Чимидцэрэнгийн Сүхээгийн хүү болох СТА С. Ариунбямба. Мундаг жүжигчин залуу шүү. Чимидцэрэнгийн Сүхээ /1944-1994/ Дундговь аймгийн Луус сум. Дундговь аймгийн Соёлын ордны жүжигчин байхдаа МУГЖ /1984-07-24.№144/ Бүрэн дунд сургууль, УБДС-ийн кино драмын ангийг төгссөн. 1968 оноос Дундговь аймгийн Соёлын ордон, ХДТ-т жүжигчин, найруулагч, даргаар нас бартлаа 26 жил тасралтгүй ажиллажээ. Энэ хугацаанд өөрийн тайзнаа тоглосон бараг бүх жүжигт тоглож, олон сайхан дүр бүтээж тоглохын хажуугаар "Хүний эрх”, "Үнэн мөнөөрөө” зэрэг 20 гаруй жүжиг, мөн төдий хэр концерт найруулан театрынхаа урын санг баяжуулсан байна. Түүний найруулсан "Бүрээн дуунаар” жүжиг нь 1979 онд олон улсын хүүхдийн жилд зориулсан уран бүтээлийн улсын уралдаанд II байр эзэлжээ. Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиуд, Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнагджээ.

Л.Жанчивдорж - Монгол Улсын гавьяат жүжигчин. Хүү Найруулагч, жүжигчин Ж. Жамьяансүрэн.

Д. Жагдаг - МУГЖ, уран уншлагын мастер. Охин UBS телевизийн хөтлөгч М.Энхтуяа

Гомбын Равдан - Монгол Улсын Ардын жүжигчин. Хүү жүжигчин Р.Баттогтох СТА.

Чойнхорын Найдандорж - Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн. Хүү Ариунболд.

С.Сугар - Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн. Охин С.Болормаа СТА Хүү С.Болд-Эрдэнэ СТА

У. Батбаатар - Монгол Улсын гавъяат жүжигчин. Хүү Анхбаяр жүжигчин.

Монголын цирк болон хошин урлагийн нэрт төлөөлөгч Т.Латиф Хүү алиалагч,жүжигчин Л.Нурбулан

Санжаагийн Өлзийхүү - Монгол улсын гавьяат жүжигчин. Охин Х. Баярмаа жүжигчин.

Бадамраагийн Магсаржав - Монгол улсын гавъяат жүжигчин. Хүү Наранмөнх жүжигчин.

БНМАУ-ын Ардын Жүжигчин Аюурзанын Очирбат. Охин жүжигчин Оюун - СТА ИЛҮҮ САРТАЙ ЗУН киноны тэргэнцэртэй охины дүрийг бүтээсэн.

Дэндэвийн Чимэд-Осор - Монгол Улсын Ардын жүжигчин. Хүү Баатар

Ё. Цог - Монгол Улсын гавьяат жүжигчин. Хүү кино найруулагч, жүжигчин Ц. Хүсэлбаатар

Лоолийн Жамсранжав - Монгол Улсын Ардын жүжигчин. Охин Оюундарь - МУГЖ.

Лувсанжамцын Цогзолмаа - Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин. Охин Намсрайн Сувд - БНМАУ-ын Төрийн шагналт, МУАЖ.

Нэрт жүжигчин Г.Дашхүү Хүү жүжигчин найруулагч Галбаяр

Самбуугийн Сарантуяа - Монгол улсын ардын жүжигчин. Хүү Тамир жүжигчин, найруулагч СТА

Улаанхүүгийн Осор - Монгол улсын гавъяат жүжигчин. Хүү Бат-Өлзий - Монгол улсын гавъяат жүжигчин

Цагааны Цэгмид - Монгол Улсын Ардын Жүжигчин. Хүү Ц. Төмөрбаатар - Төрийн соёрхолт, гавъяат жүжигчин. Хүү Ц. Төмөрхуяг Гавьяат жүжигчин.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх