Түүхий нүүрс түлсэн, хэрэглэхийг уриалсан, шаардалага биелүүлээгүй зэрэг асуудалд торгуулын арга хэмжээ авна

  • 0
  • 104
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Агаар, орчны бохирдлыг бууруулж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор батлагдан гарсан Монгол Улсын “Агаарын тухай”, “Хог хаягдлын тухай” хууль, “Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол” батлагдсан билээ.

Иймд тухайн дүүрэгт амьдарч буй иргэд, аж ахуйн нэгжүүд нь агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад дүрэм, тушаал шийдвэрийг хангаж, агаар, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Иргэд аж, ахуйн нэгж нь:

  • Зөвшөөрөгдснөөс бусад хэрэгцээнд 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах,
  • Стандартын шаардлага хангасан сайжруулсан шахмал түлш, цахилгаан халаагуур хэрэглэх,
  • Төвлөрсөн дулаан хангамжид холбогдох,
  • Сэргээгдэх эрчим хүчний бие даасан болон бусад үүсгүүр /нар, салхи, усны эрчим болон газрын гүний дулааныг ашиглан цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх байгууламж/-ийг ашиглах,
  • Нүхэн жорлон, угаадасны нүх Техникийн шаардлага MNS 5924:2015 стандартын дагуу шаардлага хангасан ариун цэврийн байгууламж ашиглах,
  • Гудамж талбай, зориулалтын бус цэгт хог хаягдал, угаадас асгаж орчны бохирдол үүсгэхгүй байх,
  • Хог хаягдлыг ангилан ялгаж, зориулалтын хогийн цэг байгуулан эрх бүхий мэргэжлийн байгууллагатай хог тээврийн гэрээ байгуулан орчны бохирдол үүсэхээс сэргийлсэн арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.  

Энэ дагуу ажиллаагүй, хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг хангаагүй иргэд, аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн, 6 дахь заалт, 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалтын дагуу хариуцлага хүлээлгэхийг мэдэгдлээ.

Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 6 дахь заалт: Хүн амын оршин суугаа орчны агаарыг бохирдуулан хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэжээ.

НМХГ

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх