ЭШЛЭЛ
БНХАУ-ын Элчин сайд Шин Хай Мин:
Эрхэмсэг ноён,МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх Танаа,
Эрхэм хүндэт БНХАУ-ын Буддын шашны нийгэмлэгийн дэд дарга Янь Жи Юү Танаа,
Эрхэм хүндэт БНХАУ-ын Найралт найрамдалт (Юн Хө Гүн) хийдийн тэргүүн хамба лам Ху Шюэ Фэн Танаа,
Эрхэм хүндэт,МУ-ын Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ц.Дамбажав болон БНХАУ болон МУ-ын сүсэгтэн олон,зочид төлөөлөгчдөө:
Та бүхэнд энэ билэгт сайн өдрийн мэндийг хүргэе!
Өнөөдөр БНХАУ-ын Найралт найрамдалт хийдээс буцалтгүй тусламжаар Дашчойлон хийдэд Майдар бурхныг бүтээн өгч,мэлмийг нээх ёслолд оролцож байгаадаа баяртай байна.Юун түрүүнд миний бие БНХАУ-ын ЭСЯ-ыг төлөөлөн энэ найрамдалт үйлсэд гар бие оролцон хамтран зүтгэсэн Хятад Монгол анд нөхөддөө баяр хүргэж гүн талархал илэрхийлье!
Хятад Монгол хоёр улс уул усаар холбогдон оршдог.Хоёр улсын ард түмэн шашин соёлын хувьд салшгүй нягт холбоотой байсаар ирсэн.Мөн сайн хөрш,сайн найз явж ирсэн.Буддын шашин манай хоёр улсын хувьд түүх соёлын салшгүй билэгдэл,гүүр болсоор ирснийг талархан тэмдэглэе.Энэ амжилт бол хоёр улсын шашин соёлын ган бат харилцааг бататгахад уламжлалт найрамдал,хөгжил,ахиц болно.Хятадын талын Бүс ба зам санаачлага,Монголын талын дэвшүүлсэн Хөгжлийн зам хөтөлбөртэй харилцан уялдаж хөгжинө.Буддын шашны хамтын ажиллагаа хоёр орны буддистууд,лам нарын туршлага солилцоог харилцан хүндэтгэж сүсэгтэн олон болон хоёр орны ард түмэнд чин сэтгэлээс сайн сайхныг хүсье!..
Хятадын Буддын нийгэмлэгийн дэд дарга, цорж лам Янь Жи Юү:
Хятад Монгол хоёр улс шашин-соёлын хувьд салшгүй нягт харилцаатай.Энэ сайхан харилцааг өргөжүүлэн улам олныг хамруулж хөгжүүлэх нь хоёр орны ард иргэдэд тустай гээд ханзны уран бичлэг бүхий энэ жаазыг Дашчойлон хийдэд дурсгал болгон бэлэглэе..
БНХАУ-ын Найралт найрамдалт (Юн Хө Гүн) хийдийн тэргүүн хамба лам Ху Шюэ Фэн:
Хятад улсын буддын шашны салбар Монголын бурхны шашны салбартай,ялангуяа Дашчойлон хийдтэй нягт харилцаатай ажиллаж ирлээ.Бидний 12 жилийн турш хамтдаа бүтээсэн Майдар бурхан Монголын сүсэгтэн олныг улам гийгүүлэхийг хүсье!..
Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх:
Майдар бурхан бол энэрэл нигүүлсэл,эв нэгдэл,сэргэн мандалт,хөгжил дэвшлийн их шүтээн юм..
Эх сурвалж:Chinamon.com
ТАЙЛБАР:
Юн Хө Гүн (Найралт найрамдал) хийд гэгч нь Манжийн найралт төв (1678-1735) хааны үед баригдсан,Чингийн өвөг дээдсээ тахих сүм юм.Бээжин хотын зүүн дүүрэгт байрлах 6,4 га талбайг хамрах энэ цогцолбор нь Махранцын дуган,Найралт найрамдал сүм,Үүрд ивээгч ордон,Номын хүрдийг машид эргүүлэгч дуган,Түмэн буянт асар зэргээс бүрдэнэ.Гол дуганы хоёр талаар жигүүрийн дуган,асар тагт,тайз тавцангууд үргэлжилнэ.Энд Гурван Эрдэнэ байрлана:
1.Зоо бурхны сүм дэхь бурхны хөргийг хүрлээр цутган гүнгэрвааг нь агар зандан модоор сийлээд ерэн есэн луу ороосон.
2.Цункав бурхны ард байх таван зуун аршийн уулыг хүрэн зандан модоор сийлэн бүрж бурхдыг нь алт,мөнгө,зэс,гууль,хүрэл таван металлаар бүрсэн.(таван үндэстнийг төлөөлүүлж)
3.Түмэн буянт асарт тахиж буй Мин улсын үед хийгдсэн 18м өндөр Майдар бурхныг цагаан зандан модоор сийлж бүтээсэн.(БНХАУ энэ Майдар бурхнаа ЮНЕСКО дахь соёлын биет өвд бүртгүүлсэн)
ДҮГНЭЛТ:
Майдар бурхныг шүтэн залах,дуудахад байгалийн гамшиг,өлсгөлөн ядуурал,хулгай зэлгий нийгмийг нөмөрдөг.Монголын Юань гүрнийг түлхэн унагасан улаан алчууртны босогчдын уриа нь :МАЙДАР БУРХАН ЭРГЭН ТӨРЛӨӨ байв.Мин улс Майдар шүтээнээ сүмд залаад цоожлон тусгаарладаг байв.Үхлийн Майдар бурхан гай гамшиг тасралтгүй авчирдаг нь үнэн байх магадлал ихтэй юм.Монголын ихэнх сүм хийдүүд жил болгон Майдар эргүүлэх ёслол хийдэг болсон.Дашчойлон хийдэд Майдар бурхны хөшөөг Хятад улсын буцалтгүй тусламжаар барьсан.Ховд аймагт ч 18м өндөр Майдар босгосон.Хятадаас Майдар хийх бүр том том лам нар ирж Монгол авгай авч Зайсанд төвхнөдөг болжээ.Сайн сайхан бүхэн билэгдлээрээ бүтдэг байтал нийгэм улам ялзран доройтсоор..Хятадууд эртнээс бусад улс үндэстний эсрэг нийтийн хараал,дарлагын зан үйл хийдгээрээ алдартай л даа.Майдар хот нь сүндэрлэн боссон цагт Монгол Улс нүд аних бизээ.
Х.Батжаргал