ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Стефани Мулик гэх 19 настай швед бүсгүй Барби хүүхэлдэйтэй адил болохын тулд жилд 15,5 мянган евро /168 мянган швед крон/ зарцуулсан байна. Мулик гоо сайханчаар ажилладаг бөгөөд тэрбээр 13 насандаа анх уруулаа томруулах мэс засалд орж байжээ.
Үүнээс хойш хэд хэдэн удаа гоо сайхны хагалгаанд орсоор одоогийн төрхөө олсон байна. Түүний хувьд гоо сайхны хагалгаанд цаашдаа ч орсоор байна гэдгээ ярьсан юм. Ингэхдээ хөх, өгзөгөө томруулан хавиргаа хадуулж, арьсаа татуулах аж.