Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ

  • 0
  • 141
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ

 

НЭМЭЛТ: 19:40

Ослын талаар ТЦА-наас "Ар гүнтийн давааны орчимд өнөөдөр 11:25 цагийн үед 33 хүний суудалтай Дотоод хэргийн их сургуулийн ажилчдын зорчиж явсан том оврын автобус осолдож, долоон хүн амь насаа алдсан зам тээврийн хэрэг бүртгэгдээд байна. Ослын улмаас зургаан хүн хэргийн газар дээр, нэг хүн эмнэлэгт хүргэгдэн нас барж, 20 гаруй хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн ноцтой осол хэрэг гарсан байна. Урьдчилсан байдлаар тухайн автобусны жолооч ямар нэг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд жолооч "автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан" гэх мэдүүлгийг өгсөн байна. Энэ хэрэг ослын шалтгааныг тогтоохоор Тээврийн цагдаагийн албанаас шалгаж байна" гэсэн мэдээллийг өглөө. 

17:30 ЦАГ

Сүүлд авсан мэдээллээр нас барсан хүний тоо долоо болжээ. Тэдний зургаа нь газар дээрээ нас барсан бол нэг нь эмнэлэгт хүргэгдээд нас баржээ. Улмаар 30 гаруй ажилтан албан хаагчид эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд биеийн байдал хүнд хүмүүс ч байгаа аж. Осол өнөөдөр буюу 2019 оны 10 сарын 19-ний өдөр 12:00 цагийн орчимд "Ар Гүнт"-ийн даваа орчмын газарт  гарсан юм. 

12:00 ЦАГ

Хууль сахиулахын их сургуулийн автобус осолдсон ноцтой хэрэг гарлаа. Тодруулбал, Хуульзүйн яамны харъяа Дотоод хэргийн их сургуулийн багш, ажилчдын зорчиж явсан том оврын автобус Улаанбаатар хотын ойролцоо Ар гүнтэд осолджээ. 

Ослын улмаас хэд хэдэн хүн амиа алдаж, олон багш, ажилчид гэмтсэн гэсэн мэдээллийг эх сурвалж өгч байна.  Одоо ослын газарт эмнэлэг, цагдаагийн албан хаагчид ажиллаж байна. 

http://www.zaluu.com/read/3f56h924g
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх