Шөнө хаалгаа түгждэг улс...

  • 0
  • 120
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

title=

Улс дотор ч бус, бүр хот дотор оршдог дэлхийн хамгийн жижигхэн улс бол Ватикан.

 

Ердөө л 0,44 кв.км газар нутагтай.(Манайхаар бол 63 ч хүрэхгүй айлын өмчилсөн газар юм уу даа кк.)

Ватиканд 859 хүн амьдардаг гэх хэдий ч байнга оршин суух нь ховор.

1929 онд Ромын хамба 11-р Пий, Бенитто Муссолинигийн Засгийн Газартай байгуулсан Латераны гэрээний дагуу 1929 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр бие даасан улс болжээ.

Ватиканы арми нь 117 Швейцарын гвардийн цэргээс бүрдэх бөгөөд дэлхийн хамгийн цомхон батлан хамгаалах хүчин ч гэж тооцогддог.

Тус улс нь одоогоор дэлхийн 173 улстай дипломат харилцаатай ба манай улстай 1992 онд дипломат харилцаа тогтоосон.

Засгийн Газар нь шашны шинж чанартай, шашны сургаалд үндэслэсэн эрх зүйн тогтолцоотой.

Ватикан гэдэг нь ирээдүйг зөгнөгч буюу зөн билэг гэсэн эртний латин үгнээс гаралтай бөгөөд Ватикан улс нь бүхэлдээ Ромын эзэнт гүрний үед зөн билэгчдийн ажиллаж, амьдарч байсан Ватиканы толгод хэмээх газарт байрладаг.

Ватиканыг википедиад Ариун Сэнтий , ГХЯ-ны веб хуудсанд Гэгээн Ширээт улс гэж нэрлэсэн байна лээ... 

Дэлхийн хамгийн тогтвортой, алдартай төрийн тэргүүн болох Ромын Хамба ламын гарт хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл байдаг энэ улс шөнө болохоор гол хаалгаа түгждэг дэлхийн цорын ганц улс гэнэ дээ...

 

title=

title=

title=

title=

title=

title=

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх