Ор сураггүй болсон нуурын шалтгааныг эрдэмтэд тайлж чадсангүй

  • 0
  • 113
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Ор сураггүй болсон нуурын шалтгааныг эрдэмтэд тайлж чадсангүй

Италийн Доломит нутгийн хадтай уулсын дунд цэнгэг устай,нэгэн жижигхэн нуур өнө удаан хугацаанд байсаар иржээ.Гэтэл хачирхалтай нь 1980 оны 7-р сарын тэр нэгэн өдөр олон хүний нүдэн дээр мөнөөх нуур юу ч үгүй алга болж,хэсэг шавар,цөөн хэдхэн загас үлдсэн аж.Нартай,тунгалаг зуны тэр нэгэн өдөр нууранд хүмүүс завиар зугаалж,загасчлан,эрэг хавиар нь сэлж байсан гэдэг.Гэтэл эргэн тойронд нь бүртийх ч үүл,өчүүхэн төдий ч салхигүй байхад нуураас хуйларсан хэсэг ус босч дээш цоройж гарч.Хэсэг хугацааны дараа нуурын бүх усыг тэнгэр сорж,юу ч үлдээсэнгүй.Түүний дараа нуур байсан газар хэсэг замаг,шавартай хөрс,усгүйдсэн хэдэн загас л үлдэж.Энэ хачирхалтай явдлыг эрдэмтэд ч,усны болон геологи,цаг уурын мэргэжилтнүүд ч ямар нэг таамаг дэвшүүлж,тайлбар хийж чадалгүй өнөөдрийг хүрсэн юм.

 


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх