Ус ба бидний ирээдүй...

  • 0
  • 108
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Манай улсын усны салбар 80 гаруй жилийн түүхтэй ч тэрхүү түүхийг нь 50 орчим  гол мөрөн,  334 булаг шанд ширгэж, 314 шанд дахин сэргэсэн, 155 нуур ширгэж 123 нь сэргэсэн гэх мэдээлэл бүдгэрүүлчихсэн гэхэд хилсдэхгүй. 

Уг нь Усны нөөц, ашиглалт, хэрэглээний өнөө болон ирээдүй, учирч болзошгүй бэрхшээл, эрсдэлт байдлыг бодолцож, усны нөөцийн хомсдолоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Хүн амаа чанарын шаардлага хангасан хүртээмжтэй, усаар хангах  үүрэгтэй. Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд усны асуудал эрхэлсэн төрийн байгууллага зайлшгүй үгүйлэгдэж байгаа нь туйлын үнэн. 

Иймд дээрх байдалтай уялдуулж хууль саначлагч Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хамт өргөн мэдүүлсэн тогтоолын хавсралтад нэмэлт оруулахыг санаачилсан нь нүдээ олсон, алсыг харсан асуудал яах аргагүй мөн.

title=

Тэгвэл өнөөдөр Саарал жагсаалт”, утаа, угаар, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт, Роснефть”-д сатааралгүйгээр усны өнөө ба ирээдүйн тухай сайтар хэлэлцэх хэрэгтэй. Эс хэлэлцвээс ирээдүйд усны төлөөх дайн биднийг хүлээх болно. Өнөөдөр дэлхийн 306 сая хүн ундны усны гачигдалд байгаа  бөгөөд 2050 он гэхэд  энэ тоо 5.7 тэрбум болно гэсэн тооцоог НҮБ-аас гаргасан байдаг. Мөн ундны усны  хомсдол нь улс хоорондын  сөргөлдөөнд хүргэж байсан бол  одоо усны төлөөх дайн тасрахгүй гэдгийг НҮБ сануулсаар байгаа. Гадаадын орнууд улс орныхоо тогтвортой хөгжлийн гол тулгуурыг ус гэж үзэж, иргэдийнхээ амьдрах эрхтэй холбон юу юунаас чухалчлан эрхэмлэдэг. Иймд усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Усны үндэсний хороог сэргээх шаардлага, хэрэгцээ бийг бодолцох нь Монгол орны орших эс оршихыг шийдэж буй хэрэг юм. Ус бол чандмань эрдэнэ хэмээн дээдэлдэг тийм сайхан заншилтай ард түмэн шүү дээ, бид чинь.

width=776

width=777 

С.Цээл

Эх сурвалж: erennews.mn

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх