“Роснефть”-д найр тавьцгаая

  • 0
  • 114
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

“Роснефть”-д найр тавьцгаая

 

Монголчууд бүр сонин болчихож. Аливааг  хар талаас нь хараад сурчихаж. Арга ч үгүй биз. Ардчиллын гэгдэх он жилүүдээс хойш дандаа  хулхидуулсаар байгаад тэр.

Гэхдээ "Роснефть”-ийн салбар Монголд орж ирэхээр боллоо гэсэн мэдээллийг сонсоод Монголын ард түмэн баярлав. Учир нь Орост бензин манайхыг бодвол хямд байдаг болохоор  тэгж төсөөлсөн хэрэг. Баярласан хэсэг бол ядуучууд. Гэхдээ тэдний дунд тоон дотор үсэг цохиж явна гэгчээр  Буянгийн Жагаа хүртэл орчихсон явсан нь бас л учиртай…

 "Роснефть” гэх Оросын төрийн өмчит эл компани ашигтай ажилладаг хэрнээ төсвөөс татаас авдаг гэдгээрээ улс орондоо нэр хүнд муутай байгууллага гэгддэг юм билээ гэх сөрөг мэдээлэл араас нь дагалдаж эхлэх нь тодорхой.

Монголд "Роснефть”-ийн шатахуун түгээх салбаруудыг орж ирж гэж бодъё. Эхэн үедээ хямд үнэтэй, чанартай шатахуун авах нь мэдээж. Шатахуун импортолдог манай монополь компаниудын зах зээл ч хумигдах нь тодорхой. Бас  цэвэр шударга өрсөлдөөн ч бий болж болно.  

Гэхдээ няхуур хандах учиртай. Украинд  Оросын "Лукойл” компани орж  шатахууны салбараа нээгээд  эхэн үедээ хямд шатахуун түгээж байснаа сүүлдээ бүр пээдийж байсныг мартах учиргүй.

Монголд салбараа  нээх сургаар монголын хэдэн монополь компаниуд гэлтгүй жижиг компаниуд ч үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж эхлэв бололтой. Тэд ийш тийш утас цохиж, элдэв арга саам, үнэ өртгийн тухай яриа дэгдээгж үнээ нэмэх тухай ч яриад эхлэв.

"Михайлд нэг бодол бий” гэгчээр Монголчууд   "Роснефть”  болон монголын шатахуун импортлогчдын өрсөлдөөн  өрнөж байх сацууд үйлдвэрээ бариад авах нь мэдээж.  Монголчууд энэ үйлдвэрийг хэдэн зуун жилээр хүлээсэн. Уг нь биеллээ олоход тун ч ойрхон болчихоод байгаа гэхэд болно.

Энэ асуудал зөвхөн өнөөдөр яригдаж буй биш юм. Өнөөдрөөс яг жилийн өмнө яригдаж байсан ба Халхын голын ялалтын 80 жилийн ойг ОХУ-тай хамтран тэмдэглэх тухай ярилцаж байхдаа "Роснефть”-ийнхэн  Халх гол сумыг тохижуулахад  8 сая еврогийн тусламж үзүүлнэ гэж амласан байдаг.

Тэгвэл хариуд нь Монголчууд "Роснефть”-ийг салбаруудаа оруулж ирэхийг зөвшөөрсөн нь  байх магадлалтай.  

Юутай ч хэсэгхэн зуур ч болов ядарсан ард иргэд хямд үнэтэй, чанартай бензин, шатахуун хэрэглэж гэмээнэ өдрөөс өдөрт доошилж, доройтож буй амьдрал нь хэсэгтээ ч болов сэгийгээд  босоод ирэх дүр зураг харагдаж буй  юм. Учир нь тэр зуун төгрөг бүх бараа бүтээгдэхүүн дээр нэмэгддэг болоод тэр. 

Тэгэхлээр "Роснефть”-д найр тавьцгаахад  нэг их ташуурчих зүйл үгүй л болов уу. Тэгээд ч төр засгийн удирдлагуудын аль эртний тохироо хойно  эрх биш нэгийг бодож  хоёрыг тунгаасан байлгүй.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх