Турк Сири дэх цэргийн ажиллагаагаа зогсооно

  • 0
  • 102
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Турк Сири дэх цэргийн ажиллагаагаа зогсооно

Курдистаны ажилчны нам хүчнийг гаргах зорилгоор Турк улс Сири дэх цэргийн ажиллагаагаа 120 цагийн хугацаатай түр зогсооно хэмээн АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майкл Пенс тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үр дүнтэй удирдлага, Турк болон Америкийн бат бөх харилцааны хүчинд хоёр улс Сирид гал зогсоохоор тохиролцсоныг мэдэгдэхэд таатай байна. Турк улс аюулгүй байдлын бүсээс 120 цагийн дотор Курдистаны ажилчны нам хүчнийг гаргахын тулд Энх тайвны эх үүсвэр” цэргийн ажиллагаагаа түр зогсооно” хэмээн М.Пенс цохон тэмдэглэжээ. 

Энх тайвны эх үүсвэр” хүрээнд болж буй бүх цэргийн ажиллагааг түр хугацаанд зогсооно. Манай Засаг захиргаа Ардчилсан Сирийн хүчинтэй холбоотой ажиллаж байгаа бөгөөд аюулгүй гаргахад нь бид тэдэнд дэмжлэг үзүүлж байгаа. АНУ, Турк Сиритэй залгаа хил дэх энх тайван аюулгүй байдлыг хангах зорилгоор олон улсын нийгэмлэгийн түвшинд ажиллаж, энхийн шийдвэрт хүрэх, цаашид аюулгүй байдлын бүс байгуулахаар тохиролцох харилцан үүрэг амлалтаа өгсөн” хэмээн М.Пенс ярьжээ.  

Туркийн эсрэг хориг арга хэмжээ 

Туркийн эрх баригчдын эсрэг өмнө нь авсан хориг арга хэмжээгээ АНУ-ын эрх баригчид цуцлахаа зөвшөөрсөн хэдий ч яриа хэлэлцээний үеэр буулт хийгээгүй болохыг М.Пенс онцлон тэмдэглэжээ. 

Яриа хэлэлцээний үеэр АНУ ямар буулт хийсэн болон АНУ-ын Хууль зүйн яам Ираны эсрэг хориг арга хэмжээг зөрчиж луйвар үйлдэж, мөнгө угаасан хэмээн Туркийн төрийн Halkbank” банкийг буруутгасан шийдвэрийн талаарх асуудлыг Турк хөндсөн эсэхийг М.Пенсээс асуужээ. Турк улс энэ талаарх асуудлыг хэлэлцэж буй асуудлын агуулгаас ангид тавьсан. Энэ хэргийг АНУ-ын Хууль зүйн яам, Өмнөд тойргийн прокурорын газар хариуцаж байгааг би мэдэгдсэн” хэмээн Пенс хариулжээ. 

Гал зогсоох тухай хэлэлцээрт хүрч чадахгүй бол Туркийн эсрэг шинэ өргөтгөсөн хориг арга хэмжээ авахаа АНУ-ын Ерөнхийлөгч тодорхой ойлгуулсан. Энэ 5 өдрийн дотор бид шинэ хориг арга хэмжээ авахгүй. Гал бүрэн зогсоох тохиролцоонд хүрвэл бид Туркийн хэд хэдэн албан тушаалтан, байгууллагын эсрэг энэ долоо хоногт авсан хориг арга хэмжээгээ цуцлах болно” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.    

Гэсэн хэдий ч Туркийн цэргүүдийг Сирид оруулахыг эсэргүүцэж байгаагаа Ерөнхийлөгч Д.Трамп Туркт тодорхой ойлгуулсан. Ерөнхийлөгч Д.Трампын шулуун шударга, илэн далангүй байдал, Ерөнхийлөгч Т.Эрдогантай харьцах тууштай байдал нь хэлэлцээрт хүрэхэд дэмжлэг үзүүлсэн” хэмээн М.Пенс мөн ярьсан байна.  

Америк Туркийн яриа хэлэлцээ 

Америк, Туркийн төлөөлөгчдийн яриа хэлэлцээ 2 цаг 40 минут орчим үргэлжилжээ. 

Сири дэх ажиллагааг нь зогсоохыг Туркийн удирдлагад ятгах зорилгоор М.Пенс тэргүүтэй Америкийн төлөөлөгчид Туркт айлчлал хийсэн юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Роберт О\'Брайен, Сирийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Жеймс Жеффри нар АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтжээ. 

Сирийн хойд нутагт Энх тайвны эх үүсвэр” ажиллагааг эхлүүлж байгаагаа Турк улс энэ сарын 9-нд зарласан юм. Сирийн дүрвэгсдэд буцах аюулгүй бүс байгуулах нь энэхүү ажиллагааны зорилго байсан юм. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх