Хонконгийн эсэргүүцлийн удирдагч Жимми Шам халдлагад өртжээ

  • 0
  • 108
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Хонконгийн ардчиллыг дэмжигч бүлгүүдийн нэг болох Иргэний эрхийн фронтын удирдагч Жимми Шам өчигдөр халдлагад өртжээ. Ковлонд дүүрэгт уулзалтад оролцохоор явж байсан Жимми Шам руу алх барьсан таван этгээд халдсан байна. Түүний цусанд будагдан хэвтэж байгаа зургийг Хонконгийн эсэргүүцэгчид нийгмийн сүлжээгээр түгээж энэ бүс нутагт хүний эрх хэрхэн зөрчигдөж байгаагийн бодит жишээ хэмээн мэдэгдлээ.

Олон улсын хүний эрхийн Эмнести Интернэшнл байгууллагаас эрх баригчдыг Шам руу халдсантай холбогдуулан мөрдөн байцаалт эхлүүлэхийг уриалав.

Хонконгийн

Зургаадугаар сард эсэргүүцлийн ажиллагаа эхэлснээс хойш Жимми Шам хоёр дахь удаагаа халдлагад өртөж байгаа юм. Түүнийг эмнэлэгт хүргэсэн, толгойдоо гэмтэл авсан тул биеийн байдал нь хүнд байгаа тухай АВС телевиз мэдээллээ.

Эх сурвалж: Eagle.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх