Моносын Эрдэнэчимэг, МАК-ын Цэлмүүн нар баячуудын спортоор хичээллэж байна

  • 0
  • 143
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Моносын Эрдэнэчимэг, МАК-ын Цэлмүүн нар баячуудын спортоор хичээллэж байна

 

Язгууртан, баячуудын спорт гэгддэг гольф, газрын теннисээр монголын бизнесменүүд бие биетэйгээ уралдан хичээллэх болсон.

 УИХ-ын гишүүн, "Оргил”  сүлжээний дэлгүүрийн эзэн Ж.Ганбаатарын Энкаунто хороолол нь хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрөөх спорт цогцолбортой. Тэнд монголдоо л ганцхан, стандартны газрын теннесний талбай, хаданд авиралтын ханатай болохоор сүүлийн үед боломжтой хүмүүсийн очих дуртай газар болсон.

Газрын теннисний спорт нь бүх биеийн булчинг хөгжүүлж, стресс ядаргааг тайлдаг, тэсвэр хатуужил өгдөг. Бас хувцас, хэрэглэл үнэтэй учраас баячуудын спорт гэгддэг.

Монголын бизнесийн толгой бүсгүйчүүд сүүлийн үед Энкаунтогийн газрын теннисний танхимыг чимэх боллоо. УИХ-ын гишүүн асан, Моносын  Эрдэнэчимэг, МАК-ын гүйцэтгэх захирал Н.Цэлмүүн нар газрын теннисээр гаргуун хичээллэх болсон ба гуалиг биеээрээ гайхууланхан байна. Тэд газрын теннис тоглодог бизнес бүсгүйчүүдийн группийг хүртэл байгуулжээ. Тэд тоглохын хажуугаар ажил амьдрал, бизнесээ амжуулдаг гэнэ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх