Нойргүйдээд байвал зөгийн балтай найзлаарай

  • 0
  • 115
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Нойргүйдээд байвал зөгийн балтай найзлаарай

 

Насанд хүрсэн хүн хамгийн багадаа 6-8 цаг унтаж амрах ёстой байдаг.  Сайн нойр гэдэг бол хүний эрүүл, эрч хүчтэй амьдрах гол түлхүүр мөн. Хэрэв та орой унтахдаа нойргүйдэл хэмээх асуудалтай нүүр тулдаг бол, доорх маш энгийн бөгөөд өндөр үр дүнтэй аргыг хэрэглээд үзээрэй.

Зөгийн бал хүний тархин дахь триптофан буюу амин хүчлийг чөлөөтэй эргэлдэхэд тусалдаг учраас эрүүл мэндэд сайн гэж үздэг. Мөн цаашлаад зөгийн баланд агуулагддаг серотонин хүний биеийг бүхэлд нь тайвшруулах нөлөө үзүүлдэг ажээ.

Жор: Нэг цайны халбага зөгийн бал

         Нэг аяга халуун бүлээн сүү

         Нэг дусал ваниллын охь

Нэг аяга сүүгээ халаагаад дэрээс нь зөгийн бал, ваниллын охийг нэмж сайтар хутган орой унтахаас өмнө уугаарай.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх