Дэлхийн шашны ихэнх систем хүнийг айлгах дээр үндэслэсэн байдаг

  • 0
  • 134
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Шашны хор нөлөө:

title=

Шашин оюуны хөгжлийг сааруулдаг:  Дэлхий дахинаа хамгийн ихээр тархсан шашнууд сургаалыг нь үг дуугүй дагах, эргэлзэж болохгүй зэрэг нэлээд захирангуй хандлагатай. Бидэнд Библид зааснаар л хий” гэж ятгадаг хэрнээ яагаад вэ гэсэн асуулт тавихыг хүлээн зөвшөөрдөггүй.

 

Ийнхүү үг дуугүй үнэнээрээ бидний эргэлзэж тээнэгэлзэх, шүүмжлэх чадварыг дарж, үүнээс болж бие даан дүгнэлт гаргах боломжгүй болгодог. Энэ нь бидний ой ухаанд шингэж олон асуудалд эцсийн бөгөөд эрс шийдэмгий хариу өгдөг, зарим асуудлыг хэлэлцэхийг хориотой болдог байна.

Энэ бүгд хувь хүний хөгжлийг огцом сааруулдаг. Ялангуяа дэлхий ертөнцийн тухай олон мэдээллийг тархиндаа шингээх, хэнээс ч хараат бус сэтгэх ёстой хүүхдүүдийг бэлэн сургаалаар дарах нь асар их хортой.

Easter

Шашин бүдүүлэг байдлыг бий болгодог: Шашны сургаалд эрүүл сэтгэлгээ, логик, шинжлэх ухааны үндэслэлгүй олон дэмий зүйлс байдаг. Энэ дэмий зүйлсийг ч заавал дагаж мөрдөх, өргөл тахил өргөх, итгэхийг шаарддаг байна. Тэгэхээр хэдхэн мөр сургаал байхад хими, биологи, физик гээд бүхэл бүтэн шинжлэх ухаан байх ямар хэрэгтэй гэж?

Ард түмнийг мансууруулагч: Шашин бол ард түмний мансууруулагч юм. Сэтгэцэд нөлөөтэй бодис шиг хүчтэй үйлчилдэг бөгөөд итгэл үнэмшлийнхээ төлөө харгис хатуу зүйл, тэр ч бүү хэл аллага ч үйлдүүлж мэднэ. Мөн эсрэгээрээ сэтгэл санааг асар ихээр тайвшруулж, баргийн зүйлд санаа зовоохоо болино.

Хувь хүний онцлогийг үгүй хийнэ: Шашин нь хувь хүний эрх чөлөө, биеэ даасан байдлыг илт хязгаарлаж, биеэ даан шийдвэр гаргахыг хязгаарлаж, зарлиг, заавар биелүүлэхээс өөр аргагүй болгодог. Сүргийг хэв шинжийг дэмжиж, хувь хүн, өөрийн гэсэн ертөнцийг үгүйсгэдэг.

Айдас төрүүлдэг: Дэлхийн шашны ихэнх систем нь хүнийг айлгах дээр үндэслэсэн байдаг. Хэрэв шүтэхгүй, биднийг дагахгүй бол таныг мөнхийн тарчлаан хүлээнэ гэх мэт. Шийтгэлээс айснаас хувь хүний хөгжил саарч, аливаад зоригтой шийдвэр гаргах чадваргүй болдог.

Эх сурвалж: https://icocnews.ru

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх