УИХ-ын дарга Г.Занданшатар олон улсаас дэмжлэг хүслээ

  • 0
  • 116
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

title=

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага ФАТФ-ын (FATF) ээлжит хурлаар Монгол Улсыг саарал жагсаалт”-д оруулах, эсэх асуудлыг хэлэлцэх гэж буйтай холбоотойгоор Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын болон олон улсын байгууллагуудын зарим төлөөлөгчидтэй өнөөдөр (2019.10.14) уулзлаа.

ФАТФ-ын ээлжит хурал аравдугаар сарын 15-нд Парис хотноо болох юм. 

Уулзалтаар үүссэн нөхцөл байдал болон Монгол Улсаас ФАТФ-ын шаардлагыг хэрэгжүүлэх талаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар танилцуулж, сонирхсон асуултад нь хариуллаа. 

Уулзалтад АНУ, ХБНГУ, БНХАУ, Япон, Австрали, Франц Улс, Европын холбоо, Турк, БНСУ, Их Британи, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, Элчин сайдын хэргийг түр хамаарагч нар болон Дэлхийн банкны суурин төлөөлөгч оролцов.   

src=http://parliament.mn/medias/dbd4ed02-c174-4ef8-addb-b7675752ed7f.JPG
 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтад хүрэлцэн ирсэн дипломат төлөөлөгчдийн газрын болон олон улсын байгууллагын тэргүүн нарт талархал илэрхийлээд, Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагын манайд тавьсан шаардлага, тэдгээрийг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулсан болон авсан арга хэмжээний талаар танилцуулж, энэ талаар ФАТФ-ын ерөнхийлөгч, ноён Сянмин Лью-д парламентын тэргүүний хувиар албан бичиг илгээснээ мэдээллээ.

Түүнчлэн маргааш болох ФАТФ-ын хурлаар Монгол Улсыг саарал жагсаалт”-д оруулахгүй байх талаар холбогдох шугамаар хандаж, чин сэтгэлийн тусламж дэмжлэг үзүүлэхийг тэдэнд хандан хүссэн юм.

 

Тэрбээр ФАТФ-аас ирүүлсэн зөвлөмжийн 40 шалгуур үзүүлэлтээс Монгол Улс 36-гийнх нь шаардлагыг хангаж, 4 асуудлаар эргэж тайлагнах зөвлөмж хүлээн аваад байгаа бөгөөд хэрвээ Монгол Улс саарал жагсаалт”-д орвол гадаадын хөрөнгө оруулалт багасах, гадаад худалдааны хэмжээ буурах, олон улсын байгууллагууд манай улстай хамтран ажиллахаас татгалзах, гадаад мөнгөн гүйлгээ саатах зэрэг эрсдэл үүсэж, үр дүнд нь өсөн нэмэгдэж буй эдийн засаг агших, ард түмний амьдрал доройтоход хүрэх тул Монгол оронд өрнөсөн ардчилсан шинэтгэл, төр засгаас хэрэгжүүлж буй шинэчлэлийн бодлогыг байнга дэмжиж байдаг Та бүхний хүчин чармайлт, туслалцаа нэн чухал байна гэлээ.

src=http://parliament.mn/medias/15d823f0-fc11-408b-be68-a3bd24245af2.JPG 

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаар аравдугаар сарын 10-ны өдөр  

Уулзалтад оролцсон Элчин сайд Траян Лауренцю Христеа (Европын холбоо), Масато Такаока (Япон,) Дэйв Воусен (Австрали,), Ёорн Розенберг (ХБНГУ),  Филипп Мерлин (Франц), Майкл Клечески (АНУ) болон Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев нар саарал жагсаалт”-д орохоос сэргийлэх, ФАТФ-ын шалгуур үзүүлэлтийг хангах талаар анхаарах асуудлууд, эрсдэлийг бууруулах арга замын талаар санал бодлоо хэлж, энэ асуудлаар Монгол Улсын хүчин чармайлтыг дэмжиж буйгаа илэрхийллээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх