ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Хоёр жил тутам зохион байгуулдаг World Solar Challenge” нарны эрчим хүчээр цэнэглэдэг автомашинуудын уралдаан Австралид эхэлжээ.
Өнгөрсөн ням гарагт Австралийн хойд нутгийн Дарвин хотоос эхэлсэн тэмцээнд 21 улс орон, бүс нутгийн 40 гаруй баг оролцож байгаа ажээ.
Автомашинууд зөвхөн өдрийн цагаар уралдан 3000 орчим километр замыг туулах бөгөөд тэмцээний ялагч энэ долоо хоногийн пүрэв гарагт барианы зурваст ирэх төлөвтэй байна.