Сурагчийн дүрэмт хувцсыг зохисгүй ашигласан ”өгзөг” Баярмаад хариуцлага тооцъё!!!

  • 0
  • 140
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Ойр ойрхон хагас нүцгэн зургаараа цахим хаягаа идэвхжүүлдэг фитнес тамирчин Б.Баярмааг "Өгзөг" нэрээр сошиалд андахгүй. Тэгвэл эл эмэгтэй ээлжит зургаа байршуулжээ.

Энэ удаа тэр сурагчийн дүрэмт хувцсаар "гангарч" олны анхаарлыг татах гэсэн бололтой. Түүний этгээд шийдэл энэ удаа зүйд нийцсэнгүй, эцэг, эхчүүд болоод олны дургүйцлийг хүргэж байна.

Эрдмийн өргөөндөө хүндэтгэлтэй өмсдөг сурагчийн хувцсыг зохисгүйгээр ашигласан нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх, цаашлаад таны охин үрийг гаж донтнуудад хөтөлж аваачаад өгчихсөнтэй ялгаагүй. Сүүлийн үед өсвөр, бага насны охид бэлгийн хүчирхийлэлд өртөх явдал эрс нэмэгдсэн гэдгийг мэргэжлийн байгууллагынхан хэлдэг. Хүчирхийлэх гэмт хэрэгт дээрх мэтийн зохисгүй үйлдэл нөлөөлөхгүй гэх баталгаагүй.

Бид нэргэсэн хойно нь хашхирав гэдгээр халаглаад л өнгөрч байна. Өөрт тулгараагүй болохоор бяцхан охидын зовлон шаналлыг тэдэн шиг ойлгож чадна гэж үү?

Ухаалаг утсыг хөгшид, хүүхэдгүй өдөр дутам хэрэглэдэг болсон өнөө үед энэ мэтчилэн буруу үлгэр дуурайлал үзүүлж, сөрөг үр дагавартай байж болох үйлдэл гаргаж байгаа хүмүүст хариуцлага тооцдог болъё!!!.

Factnews.mn
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх